Сонордуулга

Von | Mai 17, 2014

„Монголын эдийн засгийн өдөр — Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээ

2014 оны 11 сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион явуулахаар төлөвлөж буй „Монголын эдийн засгийн өдөр – Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээний урьдчилсан зарыг та бүхэнд сонордуулахад таатай байна. Хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд шинээр нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино.

Чиглэлүүд :

  • Барилга, хот байгуулалт, Дэд бүтэц
  • Аялал жуулчлал
  • Хүнс хөдөө аж ахуй
  • Эрүүл мэнд

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд явагдаж буйгаараа тус арга хэмжээ онцлогтой юм. Монгол Улсын Засгийн Газраас эдийн засгийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах эрчимтэй бодлого явуулж буй энэ үед бид энэхүү арга хэмжээг илүү үр дүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна.

Та энэ арга хэмжээнд оролцсоноор дараах давуу талуудтай:

  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж, нөхцлийг судлах
  • Өөрийн аж ахуйн нэгж дэх тулгамдсан асуудал, ажиллах хүч, мэргэжлийн боловсон хүчин, нийгмийн хариуцлага зэрэг асуудлаар мэдээлэл солилцох, туршлага судлах
  • Германы үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдтэй шууд холбоо харилцаа тогтоох, олон төрлийн уулзалт хийх,  дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах
  • Бүтээгдэхүүнээ ХБНГУ, Европын Холбооны орнуудын зах зээлд таниулах, нийлүүлэх боломжийг судлах

 Болох газрын хаяг:

Handwerkskammer zu Leipzig

Dresdner Straße 11/13

04103 Leipzig

Сонирхсон албан байгууллага, хувь хүн This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

ХБНГУ-ын Лайпциг хотноо 2014.11.27-ний өдөр зохиогдох „Монголын эдийн засгийн өдөр — Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээтэй уялдуулсан ажил хэрэгч аялалын программ.

 Онлайн бүртгэл

Хүндэтгэсэн,

 

Монгол-Германы Эдийн засгийн клуб

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert