ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА Берлин

Von | Juni 14, 2014
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ХБНГУ-д хийж буй айлчлалын үеэр иргэдтэй уулзах ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА- болов.
 
Тэмүүжин сайд Хууль зүйн салбарт олон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа хэмээн бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сайн муу аль аль талаас нь олонтоо уншдаг билээ.
 
Тэгвэл нэгэн оройг энгийн ярилцага, уулзалт дор өнгөрүүлж, ямар үйл хэрэг хэрэгжүүлж буй болон бид өөрсдийн асуулт, сонирхолтой мэдээлэл авч санал сэтгэгдэлээ хуваалцан, ХӨЛ БӨМБӨГ хүүрнэн өнгөрүүлэх бидний урилгийг хүлээн авч хүрэлцэн ирсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин -д талархалаа илэрхийлье.
 
 
Х.Тэмүүжин нь Монгол Улсын шилдэг залуу улс төрчдийн нэг, Хууль зүйн сайд. 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд анх Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтын 3-рт бичигдэн, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
 
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг дүүргэсэн. 1998 оноос сургуульдаа багшилж байгаад „Нээлттэй академи“ ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажил эрхэлж байжээ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert