Monatliche Archive: Februar 2014

ХБНГУ ДАХЬ МОНГОЛ, МОНГОЛ-ГЕРМАНЫ ТББ-УУДЫН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2014 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Берлин хотноо “ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлийн анхны хурал”-ыг ЭСЯ-нд амжилттай зохион байгуулав. 

Тус хуралд Майдар холбоо, Улаанбаатар холбоо, Хаан эрүүл мэндийн тусламж холбоо, Герман дахь Монгол академчидийн холбоо, Монгол-германы эдийн засгийн клуб, Цог клуб, Умардрайн-Вестфален герман-монголын хаалга, Аахен хотын монгол оюутнуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэргүүн нар болон Солонго, Од болон Ирээдүй монгол сургуулиудын захирал, багш нар оролцов.