Эдийн засгийн өдөрлөг

Von | November 1, 2018

 

 

Монгол Германы эдийн засгийн клубийн 5 жилийн ойн ажлуудын хүрээнд Эдийн засгийн өдөрлөг 2019 оны 1 дүгээр сарын 25 нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохиогдоно.

Өдөрлөгөөр Европын зах зээлийн нөхцөл, онцлог, татвар, эрх зүйн орчин, боломж, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогуудын болон ХБНГУ-д дахь шинэ шинэлэг мэдээлэл, боломжууд, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл, мөн энэ хүрээнд Монголоос гадаад зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний хүрээ, шалгуур нөхцөлүүдийг хэлэлцэн, харилцан туршлага солилцох болно.

Монгол Германы эдийн засгийн клубээс 2019 оноос гишүүнчлэлийн өргөжүүлсэн хэлбэрт шилжиж, улмаар Монголын аж ахуйн нэгжүүдийн Гадаад зах зээлд гарахад чиглэсэн  арга хэмжээ, үзэсгэлэн, туршлага судлах уулзалт, чуулгануудад оролцох боломжийг гишүүдээр дамжуулан санал болгох, холбоо харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах төслийг мөнс өдөрлөгийн үеэр та бүхэнд танилцуулаар бэлтгэж байна.

Арга хэмжээнд бидний урилгаар манай клубын хамтрагч, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий жижиг дунд үйлдвэрлэгч нарын эвсэлийн холбооны төлөөлөл болон аж ахуйн нэгжүүд манай арга хэмжээнд оролцох бөгөөд үйл ажиллагааг сурталчлах, харилцаа холбоог өргөжүүлэх сонирхолтой байгууллага, бизнес эрхлэгчид өөрсдийн танилцуулгаа kontakt@mdwk.info хаягаар бидэнд ирүүлсэнээр дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч оролцох боломжтой. 

Монгол Германы эдийн засгийн клуб 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert