Өчигдөр буюу 2014 оны 3 сарын 22 ны өдөр хийсэн манай жижиг хэмжээний уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө.  Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ерөнхий танилцуулга, хамрах цар хүрээг, мэдэхгүй үг хэллэг, томьёололыг нэгнээсээ мэдэж авсан нэгэн оюунлаг оршихуйн өдөр болсон хэмээн дүгнэж байна. Уулзалтын дараа нь клубын ажлынхаа талаар болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө талаар ярилцаж санал бодлоо хэлэлцэв.


Шинээр батлагдсан хуулийн хүрээнд тогтмол тавигддаг асуултын жагсаалтыг та бүхэн эндээс татан авч болно. Энэхүү хамтдаа өглөөний цай уун, хэлэлцүүлэг хийх бололцоо гаргаж өгсөн Уртаа эгчдээ дахин баярласанаа нийт клубын хамт олныхоо өмнөөс хүргэе. Мөн манай уулзалтад цаг зав гарган хүрэлцэн ирсэн Элчин сайдын яамны атташе Ц.Энхсайхан болон Саруул, Цэвээнээ нартаа баярлалаа.

Хүндэтгэсэн

MDWK e. V.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2014 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Берлин хотноо “ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлийн анхны хурал”-ыг ЭСЯ-нд амжилттай зохион байгуулав. 

Тус хуралд Майдар холбоо, Улаанбаатар холбоо, Хаан эрүүл мэндийн тусламж холбоо, Герман дахь Монгол академчидийн холбоо, Монгол-германы эдийн засгийн клуб, Цог клуб, Умардрайн-Вестфален герман-монголын хаалга, Аахен хотын монгол оюутнуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэргүүн нар болон Солонго, Од болон Ирээдүй монгол сургуулиудын захирал, багш нар оролцов.

Хүндэт үүсгэн байгуулагч гишүүд, дэмжигч нарт

Та бидний хамтын шийдвэрээр Монгол-Германы Эдийн засгийн клуб байгуулагдаад үйл ажиллагааны эхний шатанд явж байгаа билээ. Клубын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиг болох Монгол-Германы найрамдалт харилцааны үйл хэрэгт хувь нэмэр оруулах, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн өөрийн үйл ажиллагаа, мэдлэг туршлагад клубээрээ дамжуулж шинэ санаачлага, харилцаа холбоо, бизнесийн түнш, хамтрагчаа олоход түлхэцтэй алхамууд хийгдэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар клубын удирдах зөвлөлийн хурлаар 2013 оны сүүлийн хагас, 2014 оны эхний хагас жилийн байдлаар график, төлөвлөгөөг гаргаад байна. 

Та бүхэн өөрийн майл хаягаар хүргүүлсэн тус төлөвлөгөөтэй танилцаж үзээд, графикт тусгагдаагүй үлдсэн, орхигдсон бидний зохион байгуулж болох, зохион байгуулах шаардлагатай ажлууд, санал санаачлагуудаа 2013 оны 10 сарын 15 нь дотор ирүүлнэ үү. Аливаа санал санаачлага бүрийг таатай хүлээн авах ба нээлттэй хандах болно.

2013 оны 8 сарын 31 нд Барилга, хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайханы хийж буй ажлын айлчлалыг тохиолдуулан Монгол Германы Эдийн засгын клубээс клубын гишүүдтэй болон иргэдтэй уулзах, санаа бодлыг сонсох чөлөөт уулзалт ярилцлага хийх хүсэлт гарганыг Монгол улсын их хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайхан хүлээн авч уулзалт хийв. Уулзалтад нийт 30 гаруй иргэд ирж оролцсон ба Монгол улсаас ХБНГУ-дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичиг Д.Тэгшжаргал ирж оролцлоо.

Am 06.06.2013 veranstaltete der Verein "MDWK" in Berlin ein Treffen mit den Managern aus der Mongolei. Ein Vorstellungsvortrag unseres Vereins waren an der Tagenordnung. Die Präsentation zum Vortrag können Sie hier herunterladen.

Im Anschluss wurde eine Diskussion über die Möglichkeiten für eine erfolgreiche Zusammenarbeit geführt. An dieser Stelle möchten wir uns für die Teilnahme von Mitgliedern und Gästen und insbesorder bei Frau Liudmila Korbut von International Cooperation Forum bedanken, die diese Treffen ermöglicht haben!

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай