Сонордуулга

Von | Juni 24, 2015

Германд үе мөчний гэмтэл судлалаар ажилладаг Монгол эмч Дамдинсүрэнгийн Эрдэмбаяр энэ 7 хоногт Монголд үзлэг хийж байгаа юм байна.

Спортын гэмтэлтэй залуучууд болон хөгшин аав, ээж нараа үзүүлээд аваарай. 23.06.15 – 11 цагаас эхэлээд 30.06.15 хүртэл үзэх юм байна.

Хаяг:

8 Шарга алга Билэг төв 203 тоот 

Дамдинсүрэнгийн Эрдэмбаяр нь ХБНГУ-ын гэмтэл мэс заслын эмнэлэгт олон жил ажиллаж буй туршлагатай эмч төдийгүй түүний эх нутаг руугаа чиглэсэн олон ажлуудыг хийж явдаг.

Эмч Эрдэмбаярын талаар товч дурдвал: Хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудас болон үлдсэн Mонгол –Германы Ортопед-гэмтлийн эмч нарын ажлын уулзалтыг 2012 онд зохион байгуулж байсан ба тус уулзалтад Лангенбэк-Верхов болон Евангелийн-Елизабет клиникуудын нэр хүндтэй төлөөлөл болох Германы ортопед гэмтлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч проф.Кристоф Жостен, док. Стефан Клима, Д.Эрдэмбаяр, док. Пиерре Хепп мөн Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал док. Б.Баттөгс, док. Б.Батзориг, Д.Пүрэвдорж, М.Гантулга болон энэ салбарын тэргүүлэх эмч нар оролцож байсан байна.

Түүнчлэн гэмтлийн мэс заслийн салбарт Герман орны тэргүүн туршлага эх нутаг руугаа чиглүүлэх талаар олон ажил, Монгол эмч ба судалгаа шинжилгээний олон сонирхолтой илтгэлүүд зохион байгуулах, ажлын арга барил, шинэ технологийг эмнэлгийн бодит нөхцөлд харуулсан хамтарсан мэс заслын ажилбарууд зохион байгуулжээ.

Мөн Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ гишүүний хувиар 2015 оны 3 сард Берлин хотноо болсон „Уугуул нутгаас – Суугуул нутагтаа“ – Эх нутаг руугаа чиглэсэн бодит хамтын ажиллагаа, Мэдлэг, Технологын дамжуулалт хэрхэн хийх талаарх Чуулга уулзалтыг удирдан зохион байгуулсан Хилийн чанад дахь Манлайлагч Монголчуудын нэг, нийгмийн зүтгэлтэн нарын нэг юм.

https://de-de.facebook.com/mongolchuud.de

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert