УРИАЛГА Эх орон шатаж байна. - Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аян
Улсын хэмжээнд 7-р сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.
Түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхлээд буй. Иймд бид эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлж байна.
Bankverbindung:
MDWK e.V Deutsche Bank AG –
BLZ 100 700 24 – KTO 1849850 00
IBAN: DE08 1007 0024 0184 9850 00,
BIC(SWIFT-CODE): DEUTDEDBBER
Zweck: Spende Waldbrand - Mongolei
Paypal- аар хандив илгээх бол:
 
Хандивыг олон нийтэд нээлттэй зарлах бөгөөд манай клубын удирдах зөвлөлийн гишүүдээс УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ хүлээлгэн өгөх болно. (Жич: Spendenschein - Хандивын баримт олгох боломжтой)
Гал усны аюул руу эх орныхоо төлөө гэсэн тангарагтай тэмцэж буй эх орончид, онцгой байдлын албанд туслах, эх орныхоо байгалиа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хандивын аянд өөрсдийн боломжоор оролцохыг уриалж байна.
 

UPDATE: Хүмүүсийн хүчин зүтгэл, хур бороотой нийлэн гарсан түймэр эхнээсээ унтарч байгаа мэдээлэл гарч буй. Гэхдээ энэ бол тайвширч хандиваа зогсооно гэсэн үг биш. Нийт нутгаар хур бороо багатай гандуу, хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн аюул гарч болзошгүй. Хөвд доошоогоо хөрсөө хавж шатдаг учир аюултай.

Тайвшрах зүйл биш учраас хандивын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хандивын мэдээг нийтлэх болно.


Zweck: Spende Waldbrand - Mongolei

PayPal - аар дамжуулан хандивлах бол дээрх линк ашиглаж илгээнэ

Мөн Wellness-Oase "Aralya" - д бэлнээр хандиваа хүлээлгэн өгч болно. Telefon: 0160 7224932 - Цасаа
Yorckstrasse 44A, 10965 Berlin
Ecke Bülowstrasse (Bülowbogen)

Монгол-Германы эдийн засгийн клуб
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын Зөвлөл
Монголчууд Германд мэдээллийн портал
Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ
 

ХБНГУ-д сууршид амьдарч буй Уугуул нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлон гаргах зорилго бүхий чуулга уулзалтаар 2015 онд ХБНГУ-д ажиллаж амьдарч буй манлайлагч Монголчуудыг тодруулах, хамтын ажиллагааг эхлүүлэх, 2016 онд хилийн чанадад өсч том болж буй ирээдүйн Монгол залуучуудын асуудлаар хуран чуулж байсан билээ.

Allgemeines: Im Rahmen der Zielsetzung des Forums für die Entwicklung im Heimatland einen Beitrag zu leisten, wurde im Jahr 2015 das Diaspora-Forum durchgeführt, um unter den in Deutschland lebenden und arbeitenden Mongolen führende Persönlichkeiten zu identifizieren, eine Zusammenarbeit zu starten, und auf dem Forum im Jahr 2016 uns auf die in Deutschland aufwaschsende junge Generation konzentriert.

Харин энэ жилийн чуулга уулзалтаар Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутгийн хөгжлийн бодлого, хилийн чанадаас хөдөө орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, боломж, хэрэгцээ шаардлагийн талаар хэлэлцэх юм.

Хаяг / Ort: Christburger Str. 12, 10405 Berlin - https://youtu.be/QbzUldPvUoo

Auf dem diesjährigen Forum wird der Schwerpunkt auf die soziale und wirtschaftliche Situation der Mongolei, auf die regionale Entwicklung und auf  Möglichkeiten und Anfragen aus der Sicht der Mongolei, um Beiträge aus dem Ausland für die Entwicklung auf dem Lande zu leisten, gelegt.

Anmeldung : https://goo.gl/forms/WwbZOEsGsWlnUfCu1

 

Чуулганы хөтөлбөр- Programm

9:30 Бүртгэл / Empfang, Anmeldung

10:00 Eröffnung – Musikalische Eröffnung

Нээлтийн үг  - Begrüßungsworte 

• Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ – Botschaft der Mongolei

• Монгол Германы эдийн засгийн клуб -MDWK e. V.

• MAS Berlin Берлин хотын оюутан залуучуудын холбоо – MAS Berlin

10:15 Илтгэл - Vortrag:

Монгол улсын орон нутгийн хөгжлийн хандлага, төр засгийн бодлого чиглэл

Regionale Entwicklung in der Mongolei und die öffentliche Landwirtschaftspolitik

(Гадаадад суугаа иргэдэд чиглэсэн бодлого, нэн тэргүүнд шаардлагатай төсөл, мэргэшсэн боловсон хүчин)

Илтгэгч - Referent : MDWK e. V. 

10:40 Илтгэл - Vortrag:

Хилийн чанадад Холбоо үүсгэн байгуулсанаар Монгол орны хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ?

Wie kann ich mich persönlich durch die Vereinsgründung und- arbeit  in die Entwicklung der Mongolei einbringen?

Илтгэгч - Referent : MAS-Berlin e. V.

11:05  Илтгэл - Vortrag:

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй олон улсын төслүүд,

Хөдөлмөрийн зах зээл дэх боломжууд  

Internationale-Projekte im Rahmen der Entwicklungszusammenarbeit in der Mongolei,

Möglichkeiten auf dem Arbeitsmarkt

Илтгэгч - Referent : T.Boldgerel Tuvd Agentur

11:30 Mittagspause /Завсарлага 

12:00  Илтгэл - Vortrag:

Монголын зах зээлд дэх боломжууд – Гарааны бизнес, Амжилтад хүрэх арга зам 

Өнөөдрийн нөхцөл байдал, Монгол ажил олгогчдын эрэлт, сонирхол

Илтгэгч - Referent - Spezialgast : Б.Идэр-Од, 

Zur Info : Маш сонирхолтой зочин Б.Идэр-Од. TV Show нэвтрүүлгийн хөтлөгч, Startup Mongolia-гийн залуусын нэг гэдгээр олон хүн мэдэх боловч  түүний үндсэн бизнесийг төдийлөн сайн мэдэхгүй. Тэгвэл бид энэ удаа маш сонирхолтой зочины хувийн гарааны бизнес болон хувь энтрепренер шинж чанаруудыг тодруулан гаргасан дараах нэвтрүүлгүүдээс үзэж болно. ж ирэхийг хичээлээ. Монгол улсын энтрепренершипийн хүрээллийг тэлэх, энэхүү хүрээллийг тодорхой шатанд манлайлан яваа залуу үе, энтрепренерүүдийг танилцуулах, амжилтыг цогцлоож байгаа энтрепренерүүдийн алдаа, оноо, сургамжтай зүйлсийг шинэ үе, бусад залууст хүргэх зорилготой "Гарааны бизнес" зорилтот шоу нэвтрүүлэг.

Туршлагаас туршлага - Алдаанаас гарц

https://youtu.be/HR2431mD__0

https://youtu.be/xVI4VLiQEL0

 

12:25  Илтгэл - Vortrag:

Германд судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллах арга зам, туршлага, боломж

Илтгэгч - Referent: Др. Д.Гүнцэцэг / LMU München , VMA e.V. /


12:50  Илтгэл - Vortrag:

ХБНГУ-ын Берлин хот дахь Улсын номын сан - Монгол номын өв 

Mongolische Bücher in der Staatsbibliothek zu Berlin 

Илтгэгч - Referent : Dr. Micheal Balk 

13:15  Илтгэл - Vortrag:

Уугуул нутгийн нийгэм улс төрийн хандлага – Гадаадын судлаачийн нүдээр

Aktuelle soziale und politische Lage und Tendenzen

Илтгэгч - Referent - Ehrengast :  Prof. Dr. Julian Dierkes  

Проф. др. Julian Dierkes нь социологч бөгөөд Монгол Улсын улс төр, уул уурхай, гадаад бодлогын тухай олон жил судалгаа хийж буй эрдэмтэн юм. Энэ жил Хумболдтийн Их сургуулийн  Төв Азийн тэнхимд зочин багшаар ажиллан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, улс төрийн талаар нэгэн хичээл оюутнуудад зааж байна. Тэрбээр http://blogs.ubc.ca/mongolia бичдэг.

Prof.Dr. J.Dierkes ist Associate Professor am Institute for Asian Research der University of British Columbia in Vancouver, Kanada und derzeit Gastwissenschaftler an der Graduate School of East Asian Studies 

der FU Berlin.Als Soziologe beschäftigt er sich mit der zeitgenössischen Mongolei, mit politischen Entwicklungen, unter anderem auch Entscheidungen über den Bergbau als Grundlage der wirtschaftlichen und sozialen Entwicklung der Mongolei. Er betreibt den Mongolia Focus Blog (http://blogs.ubc.ca/mongolia) und leitet derzeit eine Lehrveranstaltung zur mongolischen Politik am Zentralasien-Seminar der Humboldt-Universität.

13:40 Хэлэлцүүлэг   / Diskussionsforum

15:00 Дүгнэлт, хаалт / Zusammenfassung der Veranstaltung &   Schlusswort

 

 

 

 

Inhalt Agenda

Die Seminare werden im Rahmen des Projektes „Netzwerk ethnische Ökonomie“ und der „Seminarreihe für Existenzgründer/innen nicht deutscher Herkunft“ durchgeführt. Diese Reihe wird von der Senatsverwaltung für Wirtschaft, Technologie und Forschung beauftragt. Das Projekt „Netzwerk ethnische Ökonomie“ erhält finanzielle Unterstützung von der Senatsverwaltung für Arbeit, Integration und Frauen. 

Die Eigenbeteiligung  von Teilnehmer/innen ist 10 Euro bzw. 7 Euro für ALG II Empfänger/innen. 5 Euro für Studierende.

Der Inhalt des Informationsseminars ist unten angegeben. Er kann aber nach den Bedürfnissen der Teilnehmer/innen flexibel gestaltet werden: 

- Erläuterung einer selbstständigen Erwerbstätigkeit

- Persönliche Voraussetzungen zur Existenzgründung 

- Rechtliche Rahmenbedingungen einer Existenzgründung

- Formalien einer Existenzgründung und zuständige Ämter und Institutionen

- Staatliche Unterstützungen für Gründer/innen 

- Entwicklung von Geschäftsideen 

- Aufbau eines Geschäftskonzeptes

- Steuern und Rechtsformen einer Gründung

- Einrichtungen und Institutionen in Berlin, die die Gründer/innen beratend unterstützen.

Bei Bedarf,

- Steuerrechtliche Fragen

- Buchführung 

 

Die Seminarsprache ist Deutsch. Nach Bedarf kann eine Dolmetscher/in oder Sprachvermittler/in eingebunden werden.

Улс орны эдийн засгийн байдал хүндрэлд орсон байгааг хэн хүнгүй сонсож, мэдэж байгаа. Төр засгаас олон төрлийн л оролдлого, үйлдвэрлэгч нараа, бизнес эрхлэгч нараа дэмжих гарц хайж буй ч төдийлөн бодит үр дүн, нааштай хандлагууд ажиглагдахгүй байгаа нь нууц биш юм. Олон олон ажлууд, шийдэх арга зам, сонгосон арга хэлбэр тогтолцоо ярьсанааc/төлөвлөснөөс/ хүссэнээс огт өөр үр дүнд хүргэж дагуулж байгааг хэвлэл мэдээллээр гарч, хилийн чанадад суугаа Монголчууд ч гэсэн урд өмнөхөөс илүүтэйгээр Уугуул эх орны маань хөгжил хаашаа яваад буйг эргэлзэх, гайхах, айдас төрөх нь улам их болжээ.

2017 онд бүгдээрээ хүчээ оюунаа шавхан ажиллах нь БИДНИЙ ҮҮРЭГ ШААРДЛАГА болж, хурдтай ажиллах, БОЛОМЖИТ НӨӨЦ БОЛОЛЦООГОО ТУЛТАЛ АШИГЛАХ хариуцлагатай цаг үе хэмээн бид дүгнэж байна.

Иймд манай клубээс 2017 онд хийхээр төлөвлөж буй томоохон ажлууддаа ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ, оролцоо, мэдээллийг татан оролцуулах, ХБНГУ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ ӨНДӨР МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭД, СУДЛААЧИД, МАНЛАЙЛАГЧ Монголчуудыгаа УЛАМ өргөнөөр хамруулахаар төлөвлөж байна.

Европд салбар бүрт олон арван "Авьяаслаг, оюун ухаант" Монголчууд амжилттай ажиллаж, Монгол хүний хүч оюуны чадлыг харуулан баялаг байдаг билээ. Иймд уугуул нутаг нэгтэй Монголчууд та бүхнийгээ өөр өөрийн улс, хот мужуудаас СОЁЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНД, ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕРИЙН САЛБАР БҮРДЭЭ МАНЛАЙЛАГЧ МОНГОЛЧУУДЫН талаарх мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар бидэнд ирүүлэн бидний ажилд, гүн туслалцаа үзүүлнэ үү!

Монгол Герман эдийн засгийн клуб

 

Монгол судлалын чиглэлээр, Монголын тухай хурал Германд их ховор болдог билээ. Энэ удаагийн Гумболдын их сургуулийн Ази судлалын тэнхимээс зохион байгуулж байгаа хуралд Германы нэртэй Монгол судлаачид цуглаж байгаа бөгөөд Монголоос эрдэмтэд, Канад, Америкаас бас Монгол судлаач эрдэмтэн, бас монгол судлаач хүн ирж байгаа юм байна.

Сонирхосон хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Ort: Humboldt-Universität zu Berlin, Institutsgebäude, Hausvogteiplatz 5-7, Hörsaal 0007

10117 Berlin (Anfahrt: U2 Hausvogteiplatz)

Тус арга хэмжээг ивээн тэтгэгч 

Төвд агентур Boldgerel Tuvd 

Монголын Элчин сайдын яам.

Gesponsert und unterstützt von der Botschaft der Mongolei in der BRD und der „Tuvd“-Agentur ( www.tuvd.com; This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.)

Update: Сэдвийн хүрээнээс шалтгаалан Seminar 9:30 аас эхлэх болж буйг анхаарна уу. 

Берлин хотод Гадаадаас суурьшсан 10 гаруй мянган иргэдийн хувийн аж ахуйн нэгжүүд амжилттай ажилладгийг Та мэдэх үү?

"Ирээдүйгээ төлөвлөх - Боломжийг харах" - үүдийг нээх “Хувийн аж ахуйн нэгжээ үүсгэх таны зам" - Монголчууддаа тусгайлан бэлдсэн эхний хоёр Семинарт амжилттай болж өндөрлөсөн ба хараахан оролцож амжаагүй олон хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан

энэ оны сүүлийн семинарыг явуулах гэж байна.

07.12.2016 09:30 - 16:00

"Ирээдүйгээ төлөвлөх - Боломжийг харах" - Семинар 3

Мөн бидний тавьсан саналын дагуу ирэх 2017 онд эхний семинарт оролцогчид болон хэдийн хувиараа аж ахуй эрхэлж буй хүмүүст зориулж гүнзгийрүүлсэн сургалт семинарыг ТАТВАРЫН сэдвээр хийхээр болсныг дашрамд дуулгахад таатай байна. Гүнзгийрүүлсэн семинарын цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дахин мэдээлэх болно.

Хэрэв та Семинарт оролцох хүсэлтэй бол This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу нэр, овог, холбоо барих утасны дугаарын хамт илгээнэ үү? Бид танд эргэн хариу майлээр баталгаажуулах болно.

Für die Anmeldung zum Seminar am 07.12.2016 schicken Sie bitte eine Mail an This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Seminars gilt erst als verbindlich, sobald eine Bestätigung der Anmeldung durch uns per Mail erfolgt ist.

Нэмэлт асуулт / Холбоо барих: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ

Teilnahmeinformationen

Die Seminare werden im Rahmen des Projektes „Netzwerk ethnische Ökonomie“ und der „Seminarreihe für Existenzgründer/innen nicht deutscher Herkunft“ durchgeführt. Diese Reihe wird im Auftrag der Senatsverwaltung für Wirtschaft, Technologie und Forschung“ durch Investitionsbank Berlin (IBB) finanziert. Das Projekt „Netzwerk ethnische Ökonomie“ erhält finanzielle Unterstützung von der Senatsverwaltung für Arbeit, Integration und Frauen.

Die Eigenbeteiligung von Teilnehmer/innen ist 10 Euro bzw. 7 Euro für ALG II Empfänger/innen / Studenten 5 Euro.

Der Inhalt des Informationsseminars ist unten angegeben. Er kann aber nach den Bedürfnissen der Teilnehmer/innen flexibel gestaltet werden:

- Erläuterung einer selbstständigen Erwerbstätigkeit

- Persönliche Voraussetzungen zur Existenzgründung 

- Rechtliche Rahmenbedingungen einer Existenzgründung

- Formalien einer Existenzgründung und zuständige Ämter und Institutionen

- Staatliche Unterstützungen für Gründer/innen 

- Entwicklung von Geschäftsideen 

- Aufbau eines Geschäftskonzeptes

- Steuern und Rechtsformen einer Gründung

- Einrichtungen und Institutionen in Berlin, die die Gründer/innen beratend unterstützen.

Die Seminarsprache ist Deutsch. Nach Bedarf kann eine Dolmetscher/in oder Sprachvermittler/in eingebunden werden.

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай