ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо 2015 оны 06 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохиогдох НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улс “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож байна. 





“НордАрт 2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болж Монголын павильон “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” олны анхаарлыг татлаа.



Европт зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэн болох “НордАрт”-ын нээлт 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо амжилттай болж өнгөрлөө. Монгол Улс энэ жилийн 17 дахь удаагийн “НордАрт” үзэсгэлэнд “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож, “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт Монголын тусгай павильоныг толилуулж байгаа юм. Павильонд Монголын залуу болон ахмад үеийн 34 уран бүтээлчид өөрсдийн 100 гаруй бүтээлээ толилуулж байна.

Нээлтийн үйл ажиллагааг “Күнстверк Карлсхүтте” (Kunstwerk Carlshütte) байгууллагын ивээн тэтгэгч, АСО группийн захирал ноён Х.Ю.Алманн (Hans-Julius Ahlmann) нээн үг хэлсэн ба “2015 онд 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй НордАрт үзэсгэлэн нь энэ жил Монгол Улсад онцгой анхаарлаа хандуулж байна” хэмээн онцолсон юм.



Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор мөн нээлтийн ажиллагаанд урилгаар оролцож, нээлтийн үг хэлсэн бөгөөд Монголын павильоныг үзэж сонирхон, нийт уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа. Элчин сайд нээлтийн үгэндээ “Герман төдийгүй, Европт томоохонд тооцогдох “НордАрт” үзэсгэлэнд монголын уран бүтээлчид ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаад ихээхэн баяртай байна. ХБНГУ дахь манай Элчин сайдын яам тус үзэсгэлэнгийн албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байгаа ба монголын дүрслэх урлагийн салбарыг энд танилцуулснаар Монгол Улс нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин соёл иргэншилтэй улсаас гадна дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж чадах шинэлэг, модерн ард түмэн гэдгийг давхар харуулж чадлаа гэж бодож байна“ хэмээв. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр оролцож, уг үзэсгэлэн нь БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг тэмдэглэж, сайдын мэндчилгээг уламжлав.



Германы талаас Шлесвиг-Холштайн муж улсын Ландтагийн ерөнхийлөгч ноён Клаус Шлий, Бюделсдорф хотын дарга Юрген Хайн нар мөн оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр 3000 гаруй хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд “Хосоо & ТрансМонголиа” язгуур урлагийн хамтлаг болон уран бүтээлч Э.Энхзаяа нар урлагийн үзүүлбэр толилуулав. 
Уг үзэсгэлэнд оролцохоор 2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид хүсэлт гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлч шалгарч, өөрсдийн уран бүтээлээ толилуулж байгаа юм. Куратор О.Оюунтуяа болон Ж.Бодьбаатар нар “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт монголын павильоноор 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн нийгэм, улс төрийн огцом өөрчлөлт уран бүтээлчдийн хандлага болон монголын дүрслэх урлагийн салбарт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсон байна. Улмаар 06 дугаар сарын 07-ны өдөр үзэсгэлэнгийнхээ тухай болон Монголын дүрслэх урлагийн тухай товч танилцуулгыг кураторын ярианы хүрээнд олон нийтэд танилцуулсан бол „Ванжил артс төв“-ийн тэргүүн доктор Ц.Цэндпүрэв Монгол-Германы дүрслэх урлагийн харилцаа хийгээд нөлөөллийн тухай „Ногоон морь“ хөдөлгөөний жишээн дээр танилцуулав.

Монголын павильонд оролцож буй нийт 34 уран бүтээлчдийг төлөөлж Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, С.Дагвадорж тэргүүтэй 20 гаруй Монголын уран бүтээлчид 06 дугаар сарын 04- ний өдөр ХБНГУ-дхүрэлцэн ирэв.

НордАрт дахь Монголын павильон үзэсгэлэнгийн үеэр мөн Берлин, Хамбург хотуудад үзэсгэлэнгийн сэдэв, агуулгатай холбоотой салбарын мэргэжилтнүүдийн уулзалт-ярилцлага, кураторын яриа, перформанс үзүүлбэр ба боловсролын хөтөлбөр зэрэг сонирхолтой цогц дагавар арга хэмжээнүүд давхар зохион байгуулагдаж байна. Үүнд:
06 дугаар сарын 05-ны өдөр уран бүтээлчид 19, 20-р зууны Германы романтизм, Ван Гог, Пол Сезан гэх мэт Голланд, Францын мастер зураачдаас гадна 20, 21-р зууны модернист, нэн орчин үеийн урлагийн баялаг цуглуулга бүхий Хамбургийн урлагийн музейгээр зочлохоос гадна тус музейн куратор Нийла Струк (Neela Struck) манай уран бүтээлчдэд музейнхээ түүх, цуглуулгын тухай танилцуулга хийж нийт цуглуулгын сор бүтээлүүдийг нэг дор дэлгэсэн шинэ үзэсгэлэнгийнхээ тухай тайлбарлаж хэлэлцүүлэг өрнүүлсэнба Берлин хотын Мартин Гропиус Бау-д (Martin Gropius Bau) гарсан „ЗЭРОУ – ZERO“ үзэсгэлэн манай уран бүтээлчдийн сэтгэлийг ихэд татав.

Yзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nordart.de & http://www.nordart-mongolianart.de вэб хуудаснаас авч болно.

2015 оны 6 сарын 27 нд Монгол залуусын амьдралын хэв маяг, өнөөгийн хандлага /сошиал медиаг ажил хэрэгтээ бүтээлчээр ашиглах нь/ сэдвээр лекц, чөлөөт ярилцлага Берлин хотод болов.

Олон үнэтэй мэдээллийг хүргэсэн Солонгоодоо баярлалаа. Бидний зүгээс ч Герман орны агуу урт түүхийг өөрийн байгаа байдлаараа л өгүүлэх Берлин хотынхоо тухай, энд суурин амьдардаг Монголчуудынхаа талаар багахан хугацаанд ч гэсэн бодит байдлаар Солонгоод танилцуулах боломж гарсанд баяртай байна.

Өөрсдөө эх орныхоо баялаг болон түрэн гарч ирж буй монгол залуусын хандлага, гэрэл гэрээтэй мэдээллийг нийтэд хүргэх, шинэ санаа, хөгжлийн төлөөх зөв замыг хамтаа хөтлөнө хэмээн алхаж буй ийм сэтгэлтэй, чадалтай залуустай хийх уулзалт, ярилцлага Хилийн чанад дахь Монголчуудад Урлаг хамтлагын тоглолт, Сайд даргийн айлчлалаас ч илүү ус агаар мэт хэрэгтэй байгаа билээ.

Энэ аялалыг зохион байгуулсан гол хамтрагч Отгонбаяр сангын санаачлагч Solongo Treml дээ мөн цаашдын ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр бүгд л ХАМТРАХ ЁСТОЙ, нэгдэе гэх мэт лоозонг өдөр тутам сонсож, хэлж буй боловч ХЭРХЭН гэдэг талаараа дутагдалтай ажиллаад байгаа гэдэгтэй та санал нийлэх болуу. Бид хамтын ажиллагаа гэдгийг арай энгийнээр нь „харилцан дэмжиж“ ажиллах л гэж ойлгодог. Чаддаг чаддаг салбартаа чаддаг нэгнээ дэмжээд, буруу зөвөө хэлэлцээд, дутуугаа нөхөөд ажиллая. Энэ талаар хос Солонгоотой ярилцлаа. Монголын залуусдаа Ганбатын Солонгороо дамжуулан илгээлээ.

Тэнгэрт өнгийн Солонго татахад хүмүүний сэтгэл баясч өөрийн эрхгүй хардаг нэгэн адил таны дуу хоолой, нийтлэл, уран бүтээл тань хүн болгоны сэтгэлд хүрч, амжилтын гүүр болж байх болтугай хэмээн аян замын Ерөөл өргөсөн

Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ

 

Герман дахь Уул уурхай, Байгаль орчноор сурч буй оюутнууд болон идэвхтэн залуусын анхааралд

Берлин хотноо 2015 оны 3 сарын 5-наас 6-ны өдрүүдэд болсон "СУУГУУЛ НУТГААС УУГУУЛ НУТАГТАА" Герман даxь Монголчуудын чуулга уулзалтаар уул уурхай, ногоон хөгжил, байгалийн нөөцийн хамгааллын чиглэлээр харилцан мэдээлэл туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дээрх чиглэлээр ажлын арвин туршлагатай Проф. Ш. Бүрэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг салбар хуралдаанд оролцогчид санал нэгтэй гаргасан.

Энэ ажлын хүрээнд мэдээлэл цаг алдалгүй түгээж байх зорилгоор нэгэн Цахим шуудангийн хаяг нээсэн болно.

Тус майл хаягт бүртгэлтэй гишүүдэд цаашид уул уурхай, ногоон хөгжил, байгалийн нөөцийн хамгааллын чиглэлээр эх орныхоо хөгжилд нэмэр болохуйц мэдээлэл түгээгдэж байх ба энэхүү хаягт бүртгүүлж шинэ мэдээг цаг тухайд нь хүлээн авч байх хүсэлтэй гишүүд This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу майл хаягаа илгээх эсхүл манай Newsletter -гийн Аnmeldung - ээр Umweltschutz & Grüne Entwicklung сэдвээр бүртгүүлнэ үү. Таны майл хаяг бусдад зөвшөөрөлгүй дамжуулагдахгүй ба зөвхөн мэдээлэл илгээсэн хүний хаягнаас бусдад майл хүрнэ 

Мөн та бүхэн өөрт байгаа мэдээлэлээ бусаддаа хүргэхийг хүсвэл бидэнд энэхүү This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар ирүүлбэл бид талархан хүлээн авах болно.

Германд үе мөчний гэмтэл судлалаар ажилладаг Монгол эмч Дамдинсүрэнгийн Эрдэмбаяр энэ 7 хоногт Монголд үзлэг хийж байгаа юм байна.

Спортын гэмтэлтэй залуучууд болон хөгшин аав, ээж нараа үзүүлээд аваарай. 23.06.15 - 11 цагаас эхэлээд 30.06.15 хүртэл үзэх юм байна.

Хаяг:

8 Шарга алга Билэг төв 203 тоот 

Дамдинсүрэнгийн Эрдэмбаяр нь ХБНГУ-ын гэмтэл мэс заслын эмнэлэгт олон жил ажиллаж буй туршлагатай эмч төдийгүй түүний эх нутаг руугаа чиглэсэн олон ажлуудыг хийж явдаг.

Эмч Эрдэмбаярын талаар товч дурдвал: Хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудас болон үлдсэн Mонгол –Германы Ортопед-гэмтлийн эмч нарын ажлын уулзалтыг 2012 онд зохион байгуулж байсан ба тус уулзалтад Лангенбэк-Верхов болон Евангелийн-Елизабет клиникуудын нэр хүндтэй төлөөлөл болох Германы ортопед гэмтлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч проф.Кристоф Жостен, док. Стефан Клима, Д.Эрдэмбаяр, док. Пиерре Хепп мөн Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал док. Б.Баттөгс, док. Б.Батзориг, Д.Пүрэвдорж, М.Гантулга болон энэ салбарын тэргүүлэх эмч нар оролцож байсан байна.

Түүнчлэн гэмтлийн мэс заслийн салбарт Герман орны тэргүүн туршлага эх нутаг руугаа чиглүүлэх талаар олон ажил, Монгол эмч ба судалгаа шинжилгээний олон сонирхолтой илтгэлүүд зохион байгуулах, ажлын арга барил, шинэ технологийг эмнэлгийн бодит нөхцөлд харуулсан хамтарсан мэс заслын ажилбарууд зохион байгуулжээ.

Мөн Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ гишүүний хувиар 2015 оны 3 сард Берлин хотноо болсон "Уугуул нутгаас - Суугуул нутагтаа" - Эх нутаг руугаа чиглэсэн бодит хамтын ажиллагаа, Мэдлэг, Технологын дамжуулалт хэрхэн хийх талаарх Чуулга уулзалтыг удирдан зохион байгуулсан Хилийн чанад дахь Манлайлагч Монголчуудын нэг, нийгмийн зүтгэлтэн нарын нэг юм.

https://de-de.facebook.com/mongolchuud.de

 

NEU 1 : Vereinsöffnungszeiten

Jeden Montag von 18.00 bis 20.00 Uhr.

Wo : Franz-Mehring-Platz 1, 10243 Berlin, Deutschland

Сүүлийн хурлаар тогтсоны дагуу долоо хоног бүрийн нэг дэх өдөр Vereinsöffnungszeiten байхаар тогтсон ба та бүхэн тус өдөр цаг заваахаа хүрэлцэн ирж өөр хоорондоо мэдээлэл солилцох, Холбооныхоо төлөвлөж буй ажил болон ойрын үед болсон, болох үйл ажиллагааны мэдээлэл авах төдийгүй, өөрийн санал бодлоо тусгах гэх мэт бүхий л боломжууд ТОГТМОЛ хийгдэх MDWK Öffnungszeiten -аар дамжин үүснэ хэмээн энэ товыг дамжуулж байна.

 

 

NEWS 2 : Regelmäßige Vereinstreffen MDWK e. V.

Cүүлийн хурлаар тогтсоны дагуу САР БҮРИЙН ЭХНИЙ 2 ДАХЬ ӨДӨР КЛУБЫН УУЛЗАЛТЫГ хийж тогтворжуулах ба ЯВААНДАА эл өдөр СЭДЭВЧИЛСЭН БАЙДЛААР ЯРИЛЦЛАГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ байхаар төлөвлөж буй тул энэхүү товыг дамжуулж байна.

Regelmäßige Vereinstreffen finden an jedem ersten Dienstag der Monate statt. Das nächste Treffen findet am :

Wann : Di 7. Jul. 2015, Di 04. Aug. 2015, 01. Sep. 2015 

Jeweils : 18:00 – 20:00 Berlin

Wo : Franz-Mehring-Platz 1, 10243 Berlin, Deutschland

 

MDWK e. V.

 

 

 

Хилийн чанадад суугаа Монголчуудын хувьд уугуул нутгаас ирсэн эрдэмтэн мэргэд, алдартанууд, хүндтэй улс төрч, нийгмийн ажилтан, болон бизнес эрхлэгч нартай тэр бол биечлэн уулзаж, 
 
мэдээллийг эхний дамжлагаас авах боломж бага байдаг.  Клубын зүгээс ч гэсэн гишүүд болон дэмжигчидээ аливаа боломжийг алдалгүй мэдээлэл авах, холбоо тогтоох талаар анхаарч байдаг билээ.
 
Харин энэ удаад маш сонирхолтой зочид Берлинээр дамжин өнгөрч буйг танилцах, оюунлаг нэгнээс үг сонсох зорилгоор өглөөний цай хамт уух санал гаргасаныг хүлээн авсан тул дараах эрхэмтэй нэгэн амралтын өглөө хамтдаа цай уун, амтат яриагаар хачирласан талх идэх боломж манай  гишүүд, дэмжигчидээ гарлаа.
 
 
Энэ удаагийн гэнэтийн зочноор Д.Лхагвасүрэн оролцсон бөгөөд та энэ эрхэмийн талаар товч мэдээлэл: 
 
Д.Лхагвасүрэн нь Хойд Америкт Макро эдийн засгийн чиглэлээр Асошэт Профессор цол хүртсэн одоогоор анхны Монгол хүн юм. Тэрээр 2007 оны 7 сараас Канадын Конкордиа Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн Ассошэт Профессороор, 2013 оны 9 сараас МУИС-ийн Эдийн Засгийн тэнхимийн багшаар, 2014 оны 12 сараас УИX-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Д.Лхагвасүрэн макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр нарийн мэргэшсэн.
 
DeFacto Жаргалсайхантай хийсэн ярилцага :  https://www.youtube.com/watch?t=11&v=k60Zk_3jmmY 
 
Бидний урилгийг хүлээн авч нэгэн өглөөг хамтаа өнгөрүүлсэн  Д.Лхагвасүрэн таньд баярлалаа.
 

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай