ХБНГУ-ын Эдийн засгийн яамнаас ЖДҮ-ийн түвшинд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс 17 улстай хамтран хэрэгжүүлдэг „Менежерийн сургалтын“ хөтөлбөрт манай улс 2009 оноос хойш хамрагдаж байна.
Уг сургалтанд жил бүр манай улсаас эдийн засгийн төрөл бүрийн салбар, чиглэлээс 1-2 багаар тус бүр 20 /-+/ менежерүүдийн бүрэлдэхүүнтэй хамрагддаг. Тэдний гол зорилго нь германтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг нээх явдал юм. Энэ онд ердөө ганц баг хамрагдах бөгөөд 22 менежерийн бүрэлдэхүүн бүхий багийн сургалт Аахэн хотноо явагдаж байна.
Монгол-Германы Эдийн засгийн клуб 2014 онд Берлин хотноо бас сургалтаар ирсэн менежерүүдтэй уулзаж мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулж байсан билээ.
Энэ удаа ирсэн менежерүүдтэй уулзаж клубын үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор даваа гараг буюу 2016.06.27-ны өдөр Н.Эрдэнэцогт, С.Батбэх, Т.Болдгэрэл нар Аахан хотод менежерүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
Бидний мэдэх нэр бүхий томоохон ААН болон шинэ соргог залуухан доорхи ААН-үүдийн төлөөлөл байлаа:
– Престиж ХХК – ус боловсруулалт
– Тэмүүгэн трэйд ХХК
– Infinitive Solutions ХХК – IT
– Сүү ХК – сүүний үйлдвэрлэл
– Mongol content ХХК – IT
– German Döner ХХК -хүнс
– Lynx – худалдаа
– APU
– DLJ – бразил чулууны худалдаа
– Magnet -барилга
– Мобиком ХХК
– АТТП – хүнс
– Mpngolian Star – худалдаа
– Aрвин – ариун цэврийн цаасны үйлдвэр
– Маюми – шүдний эмнэлэг
– LookMongolia – аялал жуулчлал
Манайхаас хийсэн танилцуулга менежерүүдэд таалагдаж, биднээс мэдээлэллийг ихэд талархан хүлээн авсаныг дурдахад таатай байна.
Мөн Аахэн хотын оюутны холбооны төлөөлөгчдийг урин оролцуулж ирээдүйн ажиллах хүч, ажил олгогч нарыг холбох гүүр боллоо.
Тус уулзалтыг ЭСЯ-наас санал болгосон бөгөөд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан бизнесийн арга хэмжээнд хамтран ажиллаж хүрээнд хийгдсэн ажлын эхлэл болов.