Шинэ жилийн цэнгүүн Берлин 2016

Von | Dezember 9, 2015

Сайн байцгаана уу? ХБНГУ дахь Монголчуудын шинэ жил энэ жил 12 сарын 25 ны тав дахь өдөр Берлин хотноо „Hotel palace“ (өнгөрсөн жил болсон газар) болохоор товлогдсон болно.

Мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж, шинэ оноо аз жаргал дүүрэн угтацгаая.

Та Шинэ жилийн цэнгүүний тасалбараа ЭСЯ -ны Консулын хэлтэс дээр ажлын цагаар хүрэлцэн ирж худалдан авах боломжтой.

Мөн урьдчилсан байдлаар захиалгаа +49 30 47 48 06 22 утсаар өгч болно. Энэ тохиолдолд бид тус ширээ захиалагдсан эсэхийг шалгаад баталгаажуулсан майл илгээх болно.

UPDATE 24.12.2015 : Төлбөрийг өнөөдөр нэмж дансаар шилжүүлэх боломжгүй ба та билетээмарга хэмжээний өдөр буюу маргааш 17:00-17:30 цагийн хооронд Палас зочид буудал дээр бэлнээр шууд  худалдан авах боломжтой.

https://www.facebook.com/events/397655960443578/ – Сүүлчийн бэлтгэл ажил, хөгжим дууны тест хийгдлээ. Цэнгүүний сүүлчийн бэлтгэл ажлууд дуусаж байна.

/ Хамгийн том азтаны сугалаа болон мөн олон олон Сюрприз – хүлээж байна.

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж буй болно.

Та ёслолын хувцастай ирнэ үү!

Танд нэмэлт асуулт байвал

+49 30 47 48 06 22

+49 176 8087 9490

утсаар бидэнд хандаж болно.

Энэ жилийн цэнгүүнийг Монголоос мэргэжлийн баг, дуучид хүрэлцэн ирж Сонгодог урлагийн бүтээлүүд, үе үеийн сэтгэлд хоногшсон дуунуудаар чимэглэн Мартагдашгүй нэгэн оройн дүүрэн хөтөлбөртэйгээр өргөн барих гэж байна.

Та бүхний хүсэлтээр Цэнгээнт – Диско бүжгийн томруулан зассан талбай азын сугалаа, мөн олон олон Сюрприз – хүлээж байна.

Цэнгүүний үнэ 75 Евро – Баярын үнэнд:

  • Шинэ жилийн баярын бүрэн хөтөлбөр
  • Тансаг баярын зууш, шөл, үндсэн зоог, амттан
  • Ширээ бүрт хундагны архи
  • Цэнгүүний турш ус, ундаа, дарс, шар айраг хүссэн хэмжээгээр
  • Азын сугалаа
  • Хамгийн том азтан Монгол явах билет

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж байна.

Хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагуудад бүх боломж нээлттэй байгаа, холбогдоно уу хэмээн үүгээр бас мэдэгдэж байна.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert