Номын аянд хамтран ажиллана.

Von | Februar 13, 2016

Монгол Германы эдийн засгийн клубээс Улаанбаатар хотод хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, соёл, ёс заншлыг сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй „Монгол Германы Нөхөрлөлийн Холбоо ТББ“- тай хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор „Номын сан байгуулах, дэмжих“ талаар хоёр талын үйл ажиллагааг дэмжих, ном цуглуулах, илгээх чиглэлээр хамтрах гэрээ байгуулан ажиллаж буй ажлын хүрээнд эхний 6 хайрцаг 500 гаран номуудыг илгээхэд бэлэн боллоо.

Эхний номуудыг манай холбоонд бэлэглэсэн Berliner Büchertisch -д халуун талархалаа илэрхийлье. Энэ нь Монголд  олон улсын хүүхдийн номын сан байгуулах, Монголоос хилийн чанад дахь монгол сургуулиудад хүүхдүүддээ уран зохиолын гэрээр уншуулах номын сан байгуулах үйл хэрэгт тус нэмэр, дэмжлэг болох ажлын эхлэл болж буй юм. 

 

Цаашид энэ ажлыг олон чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй мөн хамтран Монгол сургуулиудад ном хүргэх ажлыг зохион байгуулах болно.

Монгол-Германы эдийн засгийн клуб.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert