Монгол орны хөгжилд 14-р чуулга

Von | Februar 20, 2018

„Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт  2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол амьдралаа залгуулж, орлого олоход хэрэгтэй мэдлэг ухаан бус, харин “ёс суртахуун” ба “гоо сайхан” хэмээн хэлсэн байдаг . Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болсон төдийгүй Германы Реалшүлэ ба хожим “хосолмол тогтолцоо” гэгдэх болсон тогтолцоо ч бүтээн байгуулалтын салбар бүрийг өндөр төвшинд сурган бэлтгэсэн ажиллах хүчнээр хангах дэлхийн хамгийн шилдэг загвар нь болжээ.

Дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцоо нь олон зууны тэртээгээс  өөрийн гэсэн тогтолцоо, үзэл баримтлалтай үүсэж ирсэн хэдий ч цаг хугацаа, хөгжлийн явцад зохицуулагдах бодлогуудаар хөгжиж ирсэн төдийгүй нийгмийн хандлага, цахим эрин үеийг дагаад одоо ч гэсэн дэвшил, шийдэл өөрчлөлтүүдийг эрэлхийлж буй энэхүү цаг үед  Монгол орны хөгжилд 14-р чуулганы сэдвийг “Боловсрол – Мэдлэг солилцоо” хэмээн сонгож авсан болно.

XIV чуулганы зохион байгуулах баг

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert