DIASPORA Forum der Mongolen in Deutschland

Von | Januar 15, 2015

DIASPORA Forum der Mongolen in Deutschland / „Cуугуул нутгаас Уугуул нутагтаа“ – Герман дахь Монголчуудын чуулга уулзалт зохион байгуулах тухай

2015 оны 3 дугаар сарын 6-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо „Cуугуул нутгаас Уугуул нутагтаа“ Герман дахь Монголчуудын чуулга уулзалтыг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны ивээл дор, CIM (Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн Хөгжлийн Төв) – ийн дэмжлэгтэйгээр „Монгол Германы эдийн засгийн клуб (MDWK e. V.)“, ХБНГУ дахь Монгол, Монгол-Германы ТББ-уудын Зөвлөлөөс зохион байгуулна.

Зорилго:

Тус арга хэмжээний зорилго нь ХБНГУ-д шилжин суурьшсан Монголчуудын хоорондын харилцаа, тэдний үүсгэн санаачилсан байгууллагын эх нутаг руугаа чиглэсэн бүтээмжит хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг туршлагыг уугуул нутaгтаа түгээх, хилийн чанад дахь Монголчуудын хүч нөөцийг эх орны хөгжилд татан оролцуулах, эргэн суурьшилтын төрийн бодлогод оновчтой санал санаачилгыг дэвшүүлэх явдал юм.

Хамрагдах хүрээ:

Чуулга уулзалтад Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Төр засгийн төлөөлөл, СИМ- ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын муж улс бүрийн Монгол болон Монгол-Герман ТББ-ууд, ХБНГУ-д шилжин суурьшиж тухайн салбартаа амжилттай ажиллаж буй Монголчууд, оюутан залуучуудын төлөөллөөс бүрдсэн нийт 100 гаруй оролцогчид хамрагдана.

Чуулганы үйл ажиллагаа:

1. ТББ- Зөвлөлийн хурал

2. Чуулганы нэгдсэн хуралдаан

3. Салбар хуралдаан

  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Ногоон хөгжил, Байгалийн нөөцийн хамгаалал

Хаяг :

Landesvertretung Sachsen-Anhalt in Berlin

Luisenstraße 18, 10117 Berlin

Эхлэх цаг : 09 цаг 

 /Байрны багтаамжаас шалтгаалан зөвхөн бүртгэлтэй хүмүүс оролцох боломжтой /

Хөтөлбөр 

Арга хэмжээний бүртгэл дууссан тул та, шаардлагатай тохиолдолд бидэндтэй df2015@mdwk.info хаягаар холбоо барьж болно.

 

Чуулганы зохион байгуулах ажлын хэсэг

 

2015 оны 2 дугаар сарын 27

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert