Гишүүдийн хурал

Von | September 2, 2013

Хүндэт үүсгэн байгуулагч гишүүд, дэмжигч нарт

Та бидний хамтын шийдвэрээр Монгол-Германы Эдийн засгийн клуб байгуулагдаад үйл ажиллагааны эхний шатанд явж байгаа билээ. Клубын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиг болох Монгол-Германы найрамдалт харилцааны үйл хэрэгт хувь нэмэр оруулах, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн өөрийн үйл ажиллагаа, мэдлэг туршлагад клубээрээ дамжуулж шинэ санаачлага, харилцаа холбоо, бизнесийн түнш, хамтрагчаа олоход түлхэцтэй алхамууд хийгдэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар клубын удирдах зөвлөлийн хурлаар 2013 оны сүүлийн хагас, 2014 оны эхний хагас жилийн байдлаар график, төлөвлөгөөг гаргаад байна. 

Та бүхэн өөрийн майл хаягаар хүргүүлсэн тус төлөвлөгөөтэй танилцаж үзээд, графикт тусгагдаагүй үлдсэн, орхигдсон бидний зохион байгуулж болох, зохион байгуулах шаардлагатай ажлууд, санал санаачлагуудаа 2013 оны 10 сарын 15 нь дотор ирүүлнэ үү. Аливаа санал санаачлага бүрийг таатай хүлээн авах ба нээлттэй хандах болно.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert