Монгол-Германы Эдийн засгийн клуб (MDWK) нь «Хоёр орны найрамдалт харилцааны үйл хэрэгт хувь нэмэр оруулахад чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах, хоёр орны иргэд, холбоо, нийгэмлэг, аж ахуйн нэгжүүд харилцаа холбоо тогтооход дэмжлэг болох» үйл ажиллагааны чиглэл бүхий ХБНГУ-д албан ёсны бүртгэл, үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага юм.

MDWK –нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд хоёр орны холбогдох яам, тамгын газрууд, дипломат төлөөлөгчдийн газруудтай болон ХБНГУ-ын муж улсуудын төлөөлөлүүд, бусад холбоо нийгэмлэгүүдтэй холбоо харилцаа үүсгэн ажилладаг төдийгүй хоёр оронд өөрийн клуб, дэмжигчдийн сүлжээг хэдийн үүсгэн байгуулсан байна.

Клубээс тогтмол зохион явуулдаг төрөл бүртйн өдөрлөг, уулзалт нь гишүүд дэмжигч, хамтрагчид харилцан туршлага, боломж, санаа оноогоо солилцох боломж үүсгэдэг төдийгүй хэрэгцээт мэдээлэлийг шууд болон шуурхай орж авах эх үүсвэр болдгоороо онцлогтой.

Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг санал болгож буй хэн бүхэнд клубын зүгээс нээлттэй, талархан хүлээн авах болно.

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай