Хамбург хотод болсон "mini Job Fair - Mongolia in Hamburg" -д манай клубыг төлөөлж Б.Энхтүвшин оролцсон ба Монголоос хүрэлцэн ирсэн Шунхлай групп, Номин Холдинг, Дулааны 4 цахилгаан станцын хүний нөөцийн мэргэжилтэнүүдтэй уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Хөдөлбөрийн яармагын үеэр санал болгож байсан хэрэгцээт мэргэжилтэнүүдийн салбарыг дурдвал

  • Исгэлтийн технилогич
  • Үйлдвэрийн механик инженер
  • КИП автоматикийн инженер
  • Хөргөлтийн инженер
  • Барилгын инженер
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
  • Олон Улсын Худалдааны мэргэжилтэн
  • Дизайнер /Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн/…

Оролцсон байгууллагууд:

 

  • Termische Kraftwerk Nr.4 AG
  • UB Cinema Co.Ltd
  • Great Empire Co.Ltd
  • Shunkhlai group LLC
  • APU Joint Stock company
  • APU Trading LLC
  • DEMT Co.ltd
  • Skytel Co.ltd
  • Hyuandai motors Mongol LLC
  • Homin Holding

 

ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2013 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд "ХБНГУ болон Төв Ази-хамтын ажиллагааны үр шимээр дэвшилд хүрэх нь" сэдэвт Төв Азийн эдийн засгийн дөрөвдүгээр бага хурал болж өнгөрлөө.
 

ХБНГУ-ын Засгийн газраас өмнөх гурван удаагийн бага хурлыг Казахстан, Киргизтан, Тажикистан, Туркменистан болон Узбекистан улсуудтай хамтран зохион байгуулсан байна. Энэ удаагийн бага хуралд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд монголын талын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О. Чулуунбат тэргүүлэн оролцлоо.

 

Уг бага хуралд манай Монгол-Германы эдийн засгын клубын төлөөлөгчдөд оролцон нь клубын хувьд албан ёсоор оролцож буй эхний алга хэмжэээ боллоо. Төлөөлөгчип хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тээвэр, мэргэжлийн боловсрол чиглэлээр салбар хуралдаан, уулзалт ярилцлагад оролцож мэдээлэл авлаа.

Хурлын талаарх зарим нэг мэдээллийн дэлгэрэнгүйг клубын гишүүдэд майлээр хүргүүлсэн ба та бүхэн удахгүй гишүүний булангаар орж үзэх боломжтой болно.

2 дахь уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр ажлын шугмаар Берлин хотод явж байх үедээ бидний урилгыг хүлээн уулзалт хийн, нэгэн оройг сонирхолтой ярилцага өрнүүлэн өнгөрөөлөө.

МИАТ Компанийн төлөөлөгч Н.Эрдэнэцогтын санаачилгаар Эдийн засгийн клуб байгуулах саналыг Берлин хотод өөрийн бизнэс эрхлэн ажиллаж байгаа болон Монгол Германы хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд дэмжин хүлээн авч, эхний уулзалтыг 2012 оны 11 сарын 8 өдөр хийсэн билээ.

Оролцогсод өөр өөрийн санал бодлоо чөлөөтэй солилцоод, энэхүү клуб байгуулах шаардлага, цаг үе нь болсон гэдэг дээр санал нэгтэй баталлаа. Дараагийн уулзалтаар дор бүрээ клубын стасус болон, нэр үйл ажиллагааны чиглэл, бүтцийн талаар тодорхой ярилцахаар тохирлоо.

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай