Манай төлөвлөсөн „Монголын эдийн засаг, хамтын ажиллагааны чуулган“ арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Нийт оролцогсоддоо болон дэмжиж ажилласан бүх байгууллагууддаа талархалаа илэрхийлье.

Anlässlich des 40-jährigen Jubiläums der Aufnahme der diplomatischen Beziehungen zwischen der Mongolei und der Bundesrepublik Deutschland findet am 27. November 2014 in Leipzig  „WIRTSCHAFTS-UND KOOPERATIONSFORUM MONGOLEI“ erfolgreich statt.

Mehr als 90 Teilnehmer – interessierte Firmen, Delegationsgruppe aus der Mongolei – haben an unserer Veranstalltung teilgenommen.

 

 Schlußwort von Herrn Nyamaa Erdenetsogt /Vorsitzender Mongolisch-Deutscher Wirtschaftsklub e.V./

 

Vortrag : Investitionsgesetz und Möglichkeiten für Investionen in der Mongolei - MDWK e. V.



Vortrag : Interkulturelle aspekte mongolei - Kurzvortrag - Gerelchimeg Chuluunbaatar- Trede



Vortrag : Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хөгжлийн хамтын ажиллагаа -
ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам



Vortrag : ENTWICKLUNGSZUSAMMEN-ARBEIT ZWISCHEN DER MONGOLEI UND DER BRD -
Botschaft der Mongolei in der BRD



Vortrag : TRENDS der BESCHÄFTIGUNG UND REFORM der BESCHÄFTIGUNGs politik - Oyunbileg



Vortrag : Хөдөлмөр эрхлэлтийн ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ - Оюунбилэг



Vortrag : Mongolei - Rechtliche Rahmenbedingungen, Einfuhrbestimmungen, Zölle, Normen und Steuern –
was ist zu beachten?
Dr. h.c. Marcus Reinberg, LL.M.
Rechtsanwalt, Honorarkonsul der Mongolei in Hamburg
Reinberg Meyer von Beust LLP



Vielen herzlichen Dank für Ihre tatkräftige Unterstützung bei der Organisation, der Durchführung und das erfolgreiche Gelingen an die:

Wirtschaftsförderung Sachsen GmbH

IHK Leipzig

Handwerkskammer Leipzig

Ingenieurkammer Sachsen-Anhalt

Honorarkonsul W.Wille

Mongolian Air Transport Co.,Ltd / Branch Office BERLIN

Hotel am Buschkrugpark

Ensemble Hosoo & Transmongolia

 

Wir freuen uns auf eine weiterhin gute Zusammenarbeit mit Ihnen. Frohe Weihnachten und ein erfolgreiches Jahr 2015.

 Ihr  Mongolisch-Deutscher Wirtschaftsklub e. V. (MDWK e. V.)

Монгол-Германы Эдийн засгийн клуб

 


 


Хүндэтгэсэн,


 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ХБНГУ-д хийж буй айлчлалын үеэр иргэдтэй уулзах ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА- болов.
 
Тэмүүжин сайд Хууль зүйн салбарт олон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа хэмээн бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сайн муу аль аль талаас нь олонтоо уншдаг билээ.
 
Тэгвэл нэгэн оройг энгийн ярилцага, уулзалт дор өнгөрүүлж, ямар үйл хэрэг хэрэгжүүлж буй болон бид өөрсдийн асуулт, сонирхолтой мэдээлэл авч санал сэтгэгдэлээ хуваалцан, ХӨЛ БӨМБӨГ хүүрнэн өнгөрүүлэх бидний урилгийг хүлээн авч хүрэлцэн ирсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин -д талархалаа илэрхийлье.
 
 
Х.Тэмүүжин нь Монгол Улсын шилдэг залуу улс төрчдийн нэг, Хууль зүйн сайд. 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд анх Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтын 3-рт бичигдэн, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
 
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг дүүргэсэн. 1998 оноос сургуульдаа багшилж байгаад "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажил эрхэлж байжээ

„Монголын эдийн засгийн өдөр — Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээ

2014 оны 11 сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион явуулахаар төлөвлөж буй „Монголын эдийн засгийн өдөр – Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээний урьдчилсан зарыг та бүхэнд сонордуулахад таатай байна. Хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд шинээр нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино.

Чиглэлүүд :

  • Барилга, хот байгуулалт, Дэд бүтэц
  • Аялал жуулчлал
  • Хүнс хөдөө аж ахуй
  • Эрүүл мэнд

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд явагдаж буйгаараа тус арга хэмжээ онцлогтой юм. Монгол Улсын Засгийн Газраас эдийн засгийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах эрчимтэй бодлого явуулж буй энэ үед бид энэхүү арга хэмжээг илүү үр дүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна.

Та энэ арга хэмжээнд оролцсоноор дараах давуу талуудтай:

  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж, нөхцлийг судлах
  • Өөрийн аж ахуйн нэгж дэх тулгамдсан асуудал, ажиллах хүч, мэргэжлийн боловсон хүчин, нийгмийн хариуцлага зэрэг асуудлаар мэдээлэл солилцох, туршлага судлах
  • Германы үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдтэй шууд холбоо харилцаа тогтоох, олон төрлийн уулзалт хийх,  дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах
  • Бүтээгдэхүүнээ ХБНГУ, Европын Холбооны орнуудын зах зээлд таниулах, нийлүүлэх боломжийг судлах

 Болох газрын хаяг:

Handwerkskammer zu Leipzig

Dresdner Straße 11/13

04103 Leipzig

Сонирхсон албан байгууллага, хувь хүн This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

ХБНГУ-ын Лайпциг хотноо 2014.11.27-ний өдөр зохиогдох „Монголын эдийн засгийн өдөр — Германы төвийн бүсийн муж улсуудад“ арга хэмжээтэй уялдуулсан ажил хэрэгч аялалын программ.

 Онлайн бүртгэл



Хүндэтгэсэн,

 

Монгол-Германы Эдийн засгийн клуб

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

PDF Татаж авах

Монгол-Германы эдийн засгийн клубын гаргасан Герман орчуулга  -  

албан бус PDF Татаж авах

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.

Хуулийг PDF -ээр Татаж авах

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам  - Засгийн газрийн тогтоол PDF -ээр Татаж авах

 
Судалгаанд оролцох / offline/
 
Сайн байцгаана уу, 
ХБНГУ-д амьдарч буй монгол хүүхэд залуусын тухай судалгааНд та бүхэн идэвхтэй оролцоно уу?
нартаа баярласнаа илэрхийлье!
Мэндчилсэн : Судалгааны багийн хамт олноос
Монгол Академичдын Холбоо болон "Солонго" сургууль
Нюрнберг хотын "Эрдэм"
Мюнхен хотын "Од"
Дюссельдорф хотын мөн
Берлин хотын "Ирээдүй" сургуулиуд

2014 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Берлин хотноо “ХБНГУ дахь Монгол, Монгол-Германы ТББ-уудын Зөвлөлийн ээлжит 2-р хурал” ЭСЯ-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Зөвлөлийн хуралд Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Доктор Б.Мандахбилэг, ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Батмөнх, Соёлын атташе Ч.Батбилэг нар оролцож, Гадаад дахь Монгол иргэдийн ТББ-ууд, төрийн байгууллагуудтай харилцан ажиллах оновчтой хэлбэр, уялдаа холбооны талаар санал солилцож, үнэтэй санал зөвлөгөө өгсөн болно. Элчин сайдын яам Зөвлөлийн үйл ажиллагааг цаашид тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус хуралд Майдар холбоо, Улаанбаатар холбоо, Хаан эрүүл мэндийн тусламж холбоо, Штуттгарт хот дахь Монгол академчдийн холбоо, Монгол-германы эдийн засгийн клуб, Цог клуб, Умардрайн-Вестфален герман-монголын хаалга, Аахен хотын Монгол оюутнуудын холбоо, Нюрнберт хотын Эрдэм Монгол сургууль зэрэг ТББ-уудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэргүүн нар болон Эрдэм, Солонго, Од болон Ирээдүй монгол сургуулиудын захирал, багш нар оролцов.

Мөн тус хуралд Freunde der Mongolei e.V., Дойче-Монголай Форум, Урбан-Номадс Монгол Ситизен ТББ-ын төлөөлөгчид зочноор оролцлоо.

Хурлыг Зөвлөлийн ажлын 2014 оны эхний хагас жилд удирдан явуулж буй Монгол-Германы эдийн засгийн клубийн тэргүүн Н.Эрдэнэцогт нээж клубын зүгээс болон хувиасаа энэхүү ТББ-уудын нэгдэл хамтын ажиллагаанд чиглэсэн үйл ажиллагаа бодит ажил хэрэг болон урагшилж байгааг сайшаагаад, Клубынхээ талаар товч танилцуулаад, Зөвлөлийн зүгээс анхаарч ажиллах, санал санаачлага гаргаж болох асуудлуудын талаар саналаа хүргэлээ.

Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хурлын үеэр Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр болон уялдаа холбооны талаар гүнзгийрүүлэн санал солилцож, мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Штуттгарт хот дахь солонго сургуулиас санаачилсан Монгол сургууль төслийг хэлэлцээд "Монгол хэл" төсөл хэмээн нэрлэж ажлын хэсгийг үүсгэн байгуулав.
Мөн ТББ-ууд өөрсдийн энэ онд болох гол гол үйл явдлын талаар мэдээлэл солилцоод, Холбоод тус тусын зүгээс энэ онд төлөвлөсөн ажлуудын талаарх мэдээллээ бусаддаа хүргэн, үйл ажиллагаагаа танилцуулав.

Түүнчлэн Гадаад харилцааны сайдын санаачилгаар энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй “Хилийн чанадад суугаа Монголчууд-Эх орондоо”сэдэвт чуулга уулзалтад ТББ-ууд хэрхэн оролцох, санал санаачлагаа дэвшүүлэх талаар хэлэлцээд, гишүүн ТББ байгууллагуудаас энэ оны 4 сарын 30 дотор өөр өөрсийн санал, хүсэлтээ ирүүлэн, нэгдсэн байдлаар дэвшүүлэхээр болов.


Зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг 2014 оны 6 сарын 13-15 -ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлосон ба тус хурлаар Берлин хотын Цог Спорт клуб зөвлөлийн үйл ажиллагааг 2014 оны 2 дахь хагас жилд удирдан явуулахаар шилжүүлэн авах юм.

ХБНГУ дахь Монгол, Монгол-Германы ТББ-ууд хоорондын харилцан мэдээлэл, туршлага солилцох, нэгдсэн сүлжээ байгуулах, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах замаар
Монгол Улс, ХБНГУ-ын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий Зөвлөлийн энэ удаагийн хурал ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

MDWK e. V.

gez. B.Enkhtuvshin

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай