Бид нэг хамт олон үүсгээд өөр өөрийн үйл ажиллагаанд ахиц гаргах боломж харилцан нэг нэгнээ дэмжих, уугуул нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нэгэн сэтгэлээр "Бид хамтдаа хүчтэй" хэмээн MDWK г байгуулж байсан билээ. 

Энэ оны ажлаа дүгнэн зул сарын баяраа тэмдэглэсэн клубын гишүүддээ болон бидний урилга, сэтгэлийн хүндэтгэлийг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүлийн гишүүддээ мөн талархал илэрхийлье.

 

 

Сайн байцгаана уу? ХБНГУ дахь Монголчуудын шинэ жил энэ жил 12 сарын 25 ны тав дахь өдөр Берлин хотноо "Hotel palace" (өнгөрсөн жил болсон газар) болохоор товлогдсон болно.

Мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж, шинэ оноо аз жаргал дүүрэн угтацгаая.

Та Шинэ жилийн цэнгүүний тасалбараа ЭСЯ -ны Консулын хэлтэс дээр ажлын цагаар хүрэлцэн ирж худалдан авах боломжтой.

Мөн урьдчилсан байдлаар захиалгаа +49 30 47 48 06 22 утсаар өгч болно. Энэ тохиолдолд бид тус ширээ захиалагдсан эсэхийг шалгаад баталгаажуулсан майл илгээх болно.

UPDATE 24.12.2015 : Төлбөрийг өнөөдөр нэмж дансаар шилжүүлэх боломжгүй ба та билетээмарга хэмжээний өдөр буюу маргааш 17:00-17:30 цагийн хооронд Палас зочид буудал дээр бэлнээр шууд  худалдан авах боломжтой.

https://www.facebook.com/events/397655960443578/ - Сүүлчийн бэлтгэл ажил, хөгжим дууны тест хийгдлээ. Цэнгүүний сүүлчийн бэлтгэл ажлууд дуусаж байна.

/ Хамгийн том азтаны сугалаа болон мөн олон олон Сюрприз – хүлээж байна.

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж буй болно.

Та ёслолын хувцастай ирнэ үү!

Танд нэмэлт асуулт байвал

+49 30 47 48 06 22

+49 176 8087 9490

утсаар бидэнд хандаж болно.

Энэ жилийн цэнгүүнийг Монголоос мэргэжлийн баг, дуучид хүрэлцэн ирж Сонгодог урлагийн бүтээлүүд, үе үеийн сэтгэлд хоногшсон дуунуудаар чимэглэн Мартагдашгүй нэгэн оройн дүүрэн хөтөлбөртэйгээр өргөн барих гэж байна.

Та бүхний хүсэлтээр Цэнгээнт - Диско бүжгийн томруулан зассан талбай азын сугалаа, мөн олон олон Сюрприз - хүлээж байна.

Цэнгүүний үнэ 75 Евро - Баярын үнэнд:

  • Шинэ жилийн баярын бүрэн хөтөлбөр
  • Тансаг баярын зууш, шөл, үндсэн зоог, амттан
  • Ширээ бүрт хундагны архи
  • Цэнгүүний турш ус, ундаа, дарс, шар айраг хүссэн хэмжээгээр
  • Азын сугалаа
  • Хамгийн том азтан Монгол явах билет

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж байна.

Хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагуудад бүх боломж нээлттэй байгаа, холбогдоно уу хэмээн үүгээр бас мэдэгдэж байна.

 

Хумболдтийн Их сургууль дээр зочин судлаачаар проф.д-р О.Батсайхан Монгол Улсын 20-р зууны эхэн үеийн түүх, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 8-р Богд хаан Монгол улс, Монгол улсын тусгаар тогтнолын түүх сэдвүүдээр ярилцага, чөлөөт уулзалт хийв.

 

"Хүннү" Экспедицийн үйл хэрэгт хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн дэргэдэх Монгол-Германы эдийн засгийн клуб нэгдлээ.

 

Монгол-Германы эдийн засгийн клубын тэргүүн Н.Эрдэнэцогт, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхтүвшин нар аялалын багийн гишүүн, МЗХ-ны Аялал Жуучлалын Хөгжлийн төвийн зөвлөх А.Очирхуягийг албан өрөөндөө хүлээн авч ХБНГУ-д зохиох арга хэмжээг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар боллоо. 

МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон Монгол залуус” морин аялал нь улс орныхоо түүх соёл, зан заншил, байгаль, угсаатны онцлог, язгуур урлагаар дамжуулан Монгол орныг дэлхийд таниулан сурталчлах зорилготой аж.  Ингэснээр манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийд нэн ховордсон мазаалайг дэлхийд таниулах, хамгаалах, монгол хүний тэсвэр, тэвчээр, монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон зүйлийг  багтаасан судалгааны хөтөлбөрт ажил юм байна. 

Аялал нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх долдугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Евро Ази дундаа Казакстан, Орос, Белорус, Польш, Герман, Франц, Бельги зэрэг улс орнуудаар нийт 20 мянган км замыг туулах нь. Аялагч залуус өөрийн орны хөгжил, дэвшлийг Евро-Азийн бусад орнуудтай харьцуулах, аялсан улс орныхоо Залуучуудын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, аялж буй газар нутгийн онцлог, соёл, зан заншлын тухай телевизийн нэвтрүүлэг, фото зургийн цомог, аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжийн тухай судалгааг газар орны нөхцөл байдалтай холбон судлах зэрэг олон үүрэг хүлээж байгаа аж.  

Түүнчлэн өвөг дээдсийн байлдан дагуулалтын замаар бүдгэрэн арилж буй түүхийн дурсгалт зүйлс түүнтэй холбоотой үүх түүх, үлгэр домог ямар газар нутгуудаар тархсаныг тодруулах нь энэхүү аяллын бас нэгэн ач холбогдол орших бөгөөд үүгээр дамжуулан эл судалгааны эх хэрэглэгдэхүүнийг цаашид улам лавшруулан судлах эх үүсвэрийг тавих юм. 

Багийн ахлагчаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, багийн гишүүдээр судлаач Лу.Батнасан, судлаач А.Очирхуяг гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөжээ. 

 

 

Монгол Германы Эдийн засгийн клубээс тогтмол хийхээр төлөвлөж буй "Өглөөний цай " - ажил хэргийн уулзалтад Хүндэт зочноор Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор хүрэлцэн ирж оролцов.

Тус уулзалтын зорилго нь гишүүд мэдээллээ бусаддаа оновчтой хүргэхээс гадна цаашид уг арга хэмжээнд Герман болон Монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг тогтмол урин оролцуулсанаар "Цаг үеийн асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцон, мэдлэгийн хүрээг өргөтгөж идэвхижүүлэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх" - чухал ач холбогдолтой, гэгээлэг арга хэмжээ болно хэмээн бид үзэж буй билээ.

Монгол-Германы эдийн засгийн клуб ТББ 

Заксан-Анхалт муж улсаас Монгол Улсад хийж буй ажил хэрэгч аялал амжилттай эхэллээ.

Хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх үүднээс ААН хоорондын ялангуяа хөдөө орон нутаг дахь ЖДҮ- үүдийн түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус аялалд Заксан-Анхалт муж улсын Шинжлэх ухаан, эдийн засгийн яамны Төрийн нарын бичгийн дарга Ноён Туллнэр болон Заксан-Анхалт муж улсын Инженерийн Танхим, Заксан-Анхалт муж улсын Хөрөнгө оруулалт- маркетингийн нийгэмлэг, Биенесийн төлөөллүүд оролцож байна.

Аялалын хүрээнд Төв, Сэлэнгэ аймгуудаад бизнес эрхлэгчдийн чуулган зохион байгуулагдаж буй бөгөөд үүдэд Германы төлөөлөгчид ганцаарчлан болон багаар зочилж үйл ажиллагаатай нь танилцан хамтын ажиллагааны боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцах юм.

Мөн 10 сарын 6 ны Мягмар гаригт манай төр засгийн төлөөлөлтэй уулзсаны дараа

11:30-13:30 МАОЭНХ(Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо)-д зочлох -

Нийслэлийн бизнес эрхлэгчидтэй уулзахаар

төлөвлөгөөнд тусгагдасан байгаа тул та бүхэн сонирхсон аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлүүдэд дамжуулж, өргөнөөр оролцуулaхыг урьж байна.


Нэмэлт мэдээлэл : Германд 0176 292 492 36, Монголд 99096487

Хүндэтгэсэн
Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ
ТӨВД агентур



ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай