ХБНГУ дахь Монголчуудын шинэ жил -  2016 оны 12 сарын 30 ны тав дахь өдөр 18:30- 00:30

Мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж, шинэ оноо аз жаргал дүүрэн угтацгаая.

Шинэ жилийн хөтөлбөр

Тансаг баярын зууш, шөл, үндсэн зоог, амттан

Ширээ бүрт хундагны архи

Цэнгүүний турш ус, ундаа, дарс, шар айраг хүссэн хэмжээгээр

Азын сугалаа

Дэлгэрэнгүй хөтөлбөр тун удахгүй 

www.mongolchuud.de

Хаяг 

Hotel Palace Berlin*****

Budapester Str. 45, 10787 Berlin

Цэнгүүний үнэ 65 Евро - 

/12 сарын 15 наас хойш захиалсан билет 75 евро/

Хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагуудад бүх боломж нээлттэй байна.

Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам

ХБНГУ-ын Эдийн засгийн яамнаас ЖДҮ-ийн түвшинд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс 17 улстай хамтран хэрэгжүүлдэг "Менежерийн сургалтын" хөтөлбөрт манай улс 2009 оноос хойш хамрагдаж байна.

Уг сургалтанд жил бүр манай улсаас эдийн засгийн төрөл бүрийн салбар, чиглэлээс 1-2 багаар тус бүр 20 /-+/ менежерүүдийн бүрэлдэхүүнтэй хамрагддаг. Тэдний гол зорилго нь германтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг нээх явдал юм. Энэ онд ердөө ганц баг хамрагдах бөгөөд 22 менежерийн бүрэлдэхүүн бүхий багийн сургалт Аахэн хотноо явагдаж байна.

Монгол-Германы Эдийн засгийн клуб 2014 онд Берлин хотноо бас сургалтаар ирсэн менежерүүдтэй уулзаж мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулж байсан билээ.

Энэ удаа ирсэн менежерүүдтэй уулзаж клубын үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор даваа гараг буюу 2016.06.27-ны өдөр Н.Эрдэнэцогт, С.Батбэх, Т.Болдгэрэл нар Аахан хотод менежерүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.

Бидний мэдэх нэр бүхий томоохон ААН болон шинэ соргог залуухан доорхи ААН-үүдийн төлөөлөл байлаа:

- Престиж ХХК - ус боловсруулалт

- Тэмүүгэн трэйд ХХК

- Infinitive Solutions ХХК - IT

- Сүү ХК - сүүний үйлдвэрлэл

- Mongol content ХХК - IT

- German Döner ХХК -хүнс

- Lynx - худалдаа

- APU 

- DLJ - бразил чулууны худалдаа

- Magnet -барилга

- Мобиком ХХК

- АТТП - хүнс

- Mpngolian Star - худалдаа

- Aрвин - ариун цэврийн цаасны үйлдвэр

- Маюми - шүдний эмнэлэг

- LookMongolia - аялал жуулчлал

Манайхаас хийсэн танилцуулга менежерүүдэд таалагдаж, биднээс мэдээлэллийг ихэд талархан хүлээн авсаныг дурдахад таатай байна.

Мөн Аахэн хотын оюутны холбооны төлөөлөгчдийг урин оролцуулж ирээдүйн ажиллах хүч, ажил олгогч нарыг холбох гүүр боллоо.

Тус уулзалтыг ЭСЯ-наас санал болгосон бөгөөд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан бизнесийн арга хэмжээнд хамтран ажиллаж хүрээнд хийгдсэн ажлын эхлэл болов.

 

НОРДАРТ-ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН цуврал 2:

https://www.facebook.com/NordArt.MongolianArt/videos/1641358506113716/


‪#‎НордАрт‬ 2016 - Албан ёсны түнш - ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
- Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц. БОЛОР-ын сэтгэгдэл -

ТАЛАРХАЛ: Монгол Уран Бүтээлийг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжигч, хамтын ажиллагааны албан ёсны түншүүд Монгол Улсын Гадаад хэргийн яам (Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар), Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ нартаа гүн талархал илэрхийлье!

MONGOLISCHE IMPRESSIONEN 2: 
‪#‎NordArt‬ 2016 - Offizieller Partner - Botschaft der Mongolei in der BRD
- H.E. BOLOR Tsolmon, Außerordentlicher und bevollmächtigter Botschafter der Mongolei in der BRD -

Ein besonderer Dank an unseren offiziellen Partnern für die Unterstützung der Mongolischen Kunst: Ministerium für Auswertige Angelegenheiten der Mongolei (Dep. of Public Diplomacy & Communication), Ministerium für Bildung, Kultur und Wissenschaft der Mongolei, Botschaft der Mongolei in der BRD

MONGOLIAN IMPRESSIONS 2:
‪#‎NordArt2016‬ - Official Partner - Embassy of Mongolia in the Federal Republic of Germany 
- H.E. BOLOR Tsolmon, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Federal Republic of Germany

Special thanks for our official partners for their support of Mongolian Art: Ministry of Foreign Affairs - Mongolia (Dep. of Public Diplomacy & Communication), Ministry of Education, Culture and Science of Mongolia, Embassy of Mongolia in the Federal Republic of Germany

Элчин сайд Ц.Болор, “Монгол-Германы Эдийн засгийн клуб” (ЭЗК)-ын тэргүүн Н.Эрдэнэцогт нар энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭСЯ-ны зөвлөх Д.Баттөр, 1-р нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар болон ЭЗК-ын гишүүн Б.Энхтүвшин, С.Батбэх нар байлцав.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ЭЗК-ын зүгээс дэвшүүлсэн тодорхой санал санаачилга, төслийг хэрэгжүүлэхэд ЭСЯ дэмжлэг үзүүлж ажиллахаар тусгасан бөгөөд ЭСЯ-наас хэрэгжүүлэх аливаа арга хэмжээнд ЭЗК мөн дэмжлэг үзүүлж ажиллах юм. Монгол Улсаа сурталчлах соёлын болон бизнесийн арга хэмжээнд хамтран ажиллаж, цаашид санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс тогтмол харилцан мэдээлэл солилцож байх механизмыг бүрдүүлэхээр болж байгаа юм.

ЭЗК-ын тэргүүн Н.Эрдэнэцогт энэхүү санамж бичгийг байгуулснаар өнөөг хүртэл идэвхитэй өрнөж ирсэн хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж баяр хүргэв. Элчин сайд Ц.Болор санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдээд, ажлын өндөр амжилт хүсэв.

 

 

 

 

"СУУГУУЛ НУТГААС УУГУУЛ НУТАГТАА - II" чуулга уулзалтыг "Германд суурьшсан Монголчуудын хоёр дахь үе" сэдвийн дор Берлин хотноо 2015 оны 5 сарын 21-нд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны ивээл дор, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвийн  (CIM/OУШХХТ ) дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь оюутан залуус төдийгүй гадаадад эцэг эхээ дагаж ирээд төрж, өсөж хүмүүжиж буй залуу үед чиглэсэнээр онцлогтой болов. 

Diaspora Forum II буюу хилийн чанад дахь Монголчуудын шинэ үе давхаргад зориулсан арга хэмжээний зорилго нь тэднийг уугуул эх орны талаар эерэг мэдээлэл олгох төдийгүй хөх толбот Монгол хүн гэдэг хувь заяаны тохиолоор хаана өсөж хүн болох нь хамаагүй ч хүйн холбоотой эх нутаг гэдэг бол салшгүй бөгөөд олдошгүй баялаг, бахархал шүү гэдгийг өдөөж өгөх, хаана амьдарч буйгаас үл хамааран эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, боломжуудын талаар мэдээлэл хүргэх, хөгжлийн хамтын ажиллагаанд татан оролцуулах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн боломжууд болон тэдний сэтгэлгээний онцлогийг  тодотгон гаргах талаар тусгах явдал байв.

Арга хэмжээний хамтран зохион байгуулалт, ивээн тэтгэгч Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төвөөс оюутнууд, залууст зориулсан хөтөлбөр, санал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн боломжуудаа танилцуулсан нь залуучуудын хамгийн ихээр сонирхосон сэдвийн нэг байлаа.

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, мэргэжилтэн Б.Нарангарав нар хүрэлцэн ирж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнүүд, Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлаар илтгэл тавив.

Илтгэлчээр оролцсон Залуучуудын илтгэл онцлог, шинэ дөр төрхийг харуулсан, хэрэгцээт мэдээлэл төдийгүй Германд байгаа хүүхдүүдэд үлгэр дууриал болон жишээ харуулав. 

Чуулганаар олон хотуудаас нийт 100 гаран залуус хуран цуглаж "Би хэн бэ, миний эх нутаг хаана бэ?", "Гадаадад суурьшсан Монголчуудын нэгдсэн сонирхол, үйл ажиллагаа" сэдвээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ийм төрлийн арга хэмжээ залуусын дунд их дутагдаж буй нь харагдлаа. Монгол хэлээ сайн сурах ёстой гэдгийг олон хүн хэлж байсан талаар залуучууд өгүүлж байсан боловч Монголд цаашид ажиллаж амьдрах, хамтран ажиллахад Монгол хэлээ сайн мэдэхгүй байх нь хүндрэл үүсгэх тул одооноос суурь болж өгөх юм хэмээн бид үзэж байна. Зарим оролцогч нар маань Монголоор төдийлөн гүйцэд ойлгож чадахгүй байсантай холбоотой гол хэрэгцээтэй мэдээллүүдийг клубын зүгээс орчуулга хийн дэлгэрэнгүй тайлангаар хүргэх болно.

Хилийн чанадад өсөж буй Монголчуудын шинэ үе давхрагын хувьд Монгол нутаг нь хоёр дахь эх орон шиг болж буй бөгөөд ойлголцол, сэтгэхүйн маш том ялгаа бий үүсдэг төдийгүй би монгол хүн гэдгээ мэддэг боловч аажмаар улам бүр төдийлөн Монголоо сонирхдоггүй, мэддэггүй болох аюул нүүрлэж байгаа энэ үед цаг үеэ олсон ажил боллоо.

Оролцогч залуус маань танилцан нөхөрлөж, “Би Монгол хүн” гэдэг мэдрэмж улам их төрсөн, Герман дахь Монгол залуу үеийн холбоо үүсгэн ажиллахаар болж буйгаа бидэнд ирүүлсэн мэдээгээр энэхүү товч тайлангаа өндөрлөе. Арга хэмжээний дэлгэрэнгүй дүгнэлт, мэдээлэл, илтгэлүүд удахгүй манай сайтад тавигдана.

Хамтран ажилласан, дэмжиж оролцсон ТББ-ууд, санал бодлоо ирүүлж зөвлөсөн хүмүүстээ талархал илэрхийлье.

Мөн тал талаасаа маш идэвхтэй дэмжиж  ажиллаж, гар бие оролцсон клубын хамт олондоо болон Олон улсын шилжилт хөдөлгөөний төвийн хамт олон, ЭСЯ-ны хамт олонд клубын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж байна.

Монгол Германы эдийн засгийн клуб

 

 

Zeitgenössische Mongolische Kunst zum zweiten Mal auf der NordArt 2016

Sehr geehrte Damen und Herren und sehr geehrte Kunstfreunde,

 Wir laden Sie mit Ihrem Partner und Ihren Freunden herzlich ein zur Eröffnung der Internationalen Kunstausstellung NordArt2016

 am Samstag, dem 04. Juni um 17:00 Uhr

im Kunstwerk Carlshütte,Vormerkallee 3, 24782 Büdelsdorf (bei Rendsburg - 100 km nördlich von Hamburg)

Die seit 1999 stattfindende NordArt gehört zu den größten jährlichen Ausstellungen zeitgenössischer Kunst in Europa. 250 internationale Künstler aus aller Welt zeigen Bilder, Fotografien, Videos, Skulpturen und Installationen in der Kulisse des beeindruckenden Industriedenkmals Carlshütte und deren historischem Skulpturenpark.

Die NordArt findet vom 04. Juni bis 09. Oktober 2016 in Büdelsdorf, Deutschland statt. Mit Israel setzt die NordArt ihren fünften Länderfokus nach China, den Baltischen Staaten, Russland und der Mongolei fort.

Die Mongolei präsentiert in diesem Jahr zum zweiten Mal insgesamt 17 mongolische Künstler unter dem Titel „Tradition und Moderne“ mit ihren 50 Arbeiten im Rahmen der NordArt 2016.

Kooperationspartner sind weiterhin die Botschaft der Mongolei in Berlin, das Außenministerium und das Ministerium für Bildung, Kultur und Wissenschaften der Mongolei sowie Arts & Media Project Management & Consulting, Berlin.

Ihre Exzellenz der Botschafter BOLOR Tsolmon, der Publikumspreisträger von 2015 OCHIRBOLD Ayurzana sowie einige ausstellende Künstler werden zur Eröffnung anwesend sein.

Wir freuen uns, gemeinsam mit Ihnen die Eröffnung der NordArt und des zweiten Mongolischen Pavillons zu feiern.

Ihr NordArt-MongolianArt Team

http://www.nordart-mongolianart.de/

 

Монгол Улсын нэн орчин үеийн урлаг хоёр дахь удаагаа НордАрт 2016-д

Эрхэм хүндэт ноёд хатагтай, урлагийг дээдлэгч та бүхнийг “НордАрт 2016” Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд урьж байна.

Хэзээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагт

Хаана: Kunstwerk Carlshütte | NordArt

Vorwerksallee 3 | 24782 Büdelsdorf | ХБНГУ

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.

НордАрт2016-д “ОНЦЛОХ ОРОН”-оор Израйль Улс нь БНХАУ, Балтийн орнууд, ОХУ, Монгол Улсын дараа анх удаа оролцож байна. Мөн Кураторын баг болох Вольфганг Грамм, Инга Ару, О.Оюунтуяа нар нь 2 дахь жилдээ "Уламжлал ба Орчин үе" сэдвийн дор 17 Монгол уран бүтээлчийн 50 орчим бүтээлийг олны хүртээл болгоно.

Tөслийн албан ёсны түншээр Монгол Улсын ГХЯ, БСШУЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ ба "Arts & Media Project Management & Consulting“-гийн мэргэжлийн баг “НордАрт”-тай хамтран Монгол Улсын Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг 2 дахь жилдээ үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ц.Болор, НордАрт 2015 оны үзэгчдийн шагналт уран бүтээлч А.Очирболд, Монголын уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно. Нээлтийн үеэр 3.000 гаруй зочид, олон улсын уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирнэ.

Бид нээлтийн ёслолын үеэр уран бүтээлчид, тэдгээрийн бүтээлүүдийг хүндэтгэн ёслох арга хэмжээг тантай хамтдаа тэмдэглэхдээ баяртай байна.

Хүндэтгэсэн

НордАрт 2016 - Монголын Павильоны зохион байгуулах баг

http://www.nordart-mongolianart.de/

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай