УРИАЛГА Эх орон шатаж байна. - Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аян
Улсын хэмжээнд 7-р сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.
Түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхлээд буй. Иймд бид эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлж байна.
Bankverbindung:
MDWK e.V Deutsche Bank AG –
BLZ 100 700 24 – KTO 1849850 00
IBAN: DE08 1007 0024 0184 9850 00,
BIC(SWIFT-CODE): DEUTDEDBBER
Zweck: Spende Waldbrand - Mongolei
Paypal- аар хандив илгээх бол:
 
Хандивыг олон нийтэд нээлттэй зарлах бөгөөд манай клубын удирдах зөвлөлийн гишүүдээс УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ хүлээлгэн өгөх болно. (Жич: Spendenschein - Хандивын баримт олгох боломжтой)
Гал усны аюул руу эх орныхоо төлөө гэсэн тангарагтай тэмцэж буй эх орончид, онцгой байдлын албанд туслах, эх орныхоо байгалиа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хандивын аянд өөрсдийн боломжоор оролцохыг уриалж байна.
 

UPDATE: Хүмүүсийн хүчин зүтгэл, хур бороотой нийлэн гарсан түймэр эхнээсээ унтарч байгаа мэдээлэл гарч буй. Гэхдээ энэ бол тайвширч хандиваа зогсооно гэсэн үг биш. Нийт нутгаар хур бороо багатай гандуу, хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн аюул гарч болзошгүй. Хөвд доошоогоо хөрсөө хавж шатдаг учир аюултай.

Тайвшрах зүйл биш учраас хандивын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хандивын мэдээг нийтлэх болно.


Zweck: Spende Waldbrand - Mongolei

PayPal - аар дамжуулан хандивлах бол дээрх линк ашиглаж илгээнэ

Мөн Wellness-Oase "Aralya" - д бэлнээр хандиваа хүлээлгэн өгч болно. Telefon: 0160 7224932 - Цасаа
Yorckstrasse 44A, 10965 Berlin
Ecke Bülowstrasse (Bülowbogen)

Монгол-Германы эдийн засгийн клуб
ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын Зөвлөл
Монголчууд Германд мэдээллийн портал
Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ
 

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай