Улс орны эдийн засгийн байдал хүндрэлд орсон байгааг хэн хүнгүй сонсож, мэдэж байгаа. Төр засгаас олон төрлийн л оролдлого, үйлдвэрлэгч нараа, бизнес эрхлэгч нараа дэмжих гарц хайж буй ч төдийлөн бодит үр дүн, нааштай хандлагууд ажиглагдахгүй байгаа нь нууц биш юм. Олон олон ажлууд, шийдэх арга зам, сонгосон арга хэлбэр тогтолцоо ярьсанааc/төлөвлөснөөс/ хүссэнээс огт өөр үр дүнд хүргэж дагуулж байгааг хэвлэл мэдээллээр гарч, хилийн чанадад суугаа Монголчууд ч гэсэн урд өмнөхөөс илүүтэйгээр Уугуул эх орны маань хөгжил хаашаа яваад буйг эргэлзэх, гайхах, айдас төрөх нь улам их болжээ.

2017 онд бүгдээрээ хүчээ оюунаа шавхан ажиллах нь БИДНИЙ ҮҮРЭГ ШААРДЛАГА болж, хурдтай ажиллах, БОЛОМЖИТ НӨӨЦ БОЛОЛЦООГОО ТУЛТАЛ АШИГЛАХ хариуцлагатай цаг үе хэмээн бид дүгнэж байна.

Иймд манай клубээс 2017 онд хийхээр төлөвлөж буй томоохон ажлууддаа ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ, оролцоо, мэдээллийг татан оролцуулах, ХБНГУ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ ӨНДӨР МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭД, СУДЛААЧИД, МАНЛАЙЛАГЧ Монголчуудыгаа УЛАМ өргөнөөр хамруулахаар төлөвлөж байна.

Европд салбар бүрт олон арван "Авьяаслаг, оюун ухаант" Монголчууд амжилттай ажиллаж, Монгол хүний хүч оюуны чадлыг харуулан баялаг байдаг билээ. Иймд уугуул нутаг нэгтэй Монголчууд та бүхнийгээ өөр өөрийн улс, хот мужуудаас СОЁЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНД, ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕРИЙН САЛБАР БҮРДЭЭ МАНЛАЙЛАГЧ МОНГОЛЧУУДЫН талаарх мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар бидэнд ирүүлэн бидний ажилд, гүн туслалцаа үзүүлнэ үү!

Монгол Герман эдийн засгийн клуб

 

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай