Print

ХБНГУ-ын Берлин хотын „Arts & Media Project Management & Consulting“, соёл урлагийн менежер Оюунтуяа О., Элизабет Ф. тэргүүтэй мэргэжлийн баг уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ-ийн уран бүтээлийн үзэсгэлэнг Берлиний Музейн өдрийн хүрээнд Монгол улсын Элчин сайдын яамны байранд гаргаж байна.

 

 

Ц.Ган-Эрдэнэ нь Бюделсдорф хотноо явагдаж буй “НордАрт”- олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” - үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидийн нэг ба Европ-д өөрийн уран бүтээлээрээ нэрд гарч буй манай залуу үеийн шилдэг төлөөлөл юм.

Европт зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэн болох “НордАрт”-д Монгол Улс энэ жил “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож, “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт Монголын тусгай павильоныг толилуулж буй бөгөөд Монголын Павильонд залуу болон ахмад үеийн 34 уран бүтээлчидийн 100 гаруй бүтээл олны сонорыг татаж буй билээ.

„Modern Transformations – New Identities“- Die vollständige Ausstellung ist zurzeit auf der internationalen Kunstausstellung NordArt 2015 in Schleswig-Holstein in einem Länderpavillon zu sehen. 
https://www.facebook.com/NordArt.MongolianArt & www.nordart-mongolianart.de