ЭСЯ наас зохион байгуулсан ХБНГУ-д сурч ажиллаж амьдарч буй Монголчуудын шинэ жилийн цэнгүүн Berlin 2016 өргөн дэлгэж өнгөрөв. Тус цэнгүүний үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамнаас ХБНГУ-д ажиллаж амьдарч буй иргэдээсээ энэ оны шилдэг, тэргүүний хүмүүсээ шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.БОЛОР

манай клубын гишүүн Т.БОЛДГЭРЭЛ - ийг

Улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө Монгол, Германы эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбоход зүрх сэтгэл, оюун ухаан, идэвхи зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, Монгол-Германы эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг Тань сайшаан үнэлж, Элчин сайдын яамны 

Эдийн засгийн салбарын 

2015 оны Онцлох хүнээр өргөмжлөв. 

Мөн манай клубын гишүүн, МОН-БЕР БАГИЙН АХЛАГЧ Д.ЭРДЭМБАЯР -ийг

Улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө зүрх сэтгэл, оюун ухаан, идэвхи зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан удаа дараа амжилттай оролцож байгаа болон Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, 

арга хэмжээг Тань сайшаан үнэлж, Элчин сайдын яамны 

Эрүүл мэнд, спортын салбарын 

 

2015 оны Онцлох хүнээр өргөмжлөв. 

Манай идэвхтэн гишүүн О.ОЮУНТУЯА-г

Улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө зүрх сэтгэл, оюун ухаан, идэвхи зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан, эх орон ард түмнийхээ зан заншил, соёлыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг тань сайшаан үнэлж, 

Элчин сайдын яамны  Соёлын салбарын 2015 оны Онцлох хүнээр өргөмжлөв. 

Мөн манай гишүүн Б. Энхтүвшинг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ санал санаачлагыг тууштай дэмжиж, эх орон нэгтнүүдийнхээ цахим ертөнцийн гүүр болон ажиллаж байгааг Тань сайшаан үнэлж Элчин сайдын яамны Нийгмийн салбарын 2015 оны Онцлох хүнээр өргөмжлөв. О.ОЮУНТУЯА г ажлаар өөр газар яваад хүрэлцэн ирж амжаагүй тул хамтран ажиллагч бүсгүй төлөөлөн хүлээн авав.

ХБНГУ-д олон жил зургийн үзэсгэлэн гаргаж, галлери ажиллуулж буй олноо танигдсан зураач Otgonbayar Ershuu -г Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнаж урамжуулав.

 

Ийнхүү энэ оны 4 онцлох хүнээр манай Монгол-Германы эдийн засгийн клубын гишүүдийг тодорхойлон өргөмжлөн нь бидний хамтын хүч, клубын гишүүдийн маань харилцан нэгнээ дэмжиж ажилласаны үр шимийн илрэл хэмээн дүгнэж байна.

Угтах ондоо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Гэгээн гэрлээр гэр тань гийж

Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

Хүрэлцэн ирсэн зочиддоо болон зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлье.

 

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай